Цэс

Холбоо барих

ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2018.12.17-21/


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл сонсов. 2018.12.18 http://www.parliament.mn/n/kbmo

УИХ-ын Цахим бодлогын түр хорооны Ажлын хэсгээс Мэдээлэл технологийн салбар дахь хүний нөөцийн хөгжлийн бодлогын талаар Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Салбарын мэргэжилтнүүдийг хамруулсан уг хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны гишүүн А.Ундраа хэлсэн үгэндээ, хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан санал, санаачилгыг Цахим бодлогын түр хорооны 26 гишүүнд хүргүүлэхийн зэрэгцээ шаардлагатай хуулийн төсөл хэлэлцүүлэх үед төсөлд тусгана гэдгийг онцлов. 2018.12.19 http://www.parliament.mn/n/ktmo

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятав БНХАУ-ын Хайнань мужийн Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга, Намын бүлгийн гишүүн Ван Юн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятав төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд хоёр улсын иж бүрэн түншлэлийн харилцаа өргөжиж байгааг онцлов. 2018.12.20 http://www.parliament.mn/n/k7mo

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 10 цагт эхлэх байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс чуулганы нэгдсэн хуралдаан тав дахь удаагаа хойшлогдлоо. 2018.12.20 http://www.parliament.mn/n/k3mo

УИХ-ын дарга М.Энхболд сэтгүүлчидтэй уулзаж, МАН-ын Бага хурлын үеэр болон сүүлийн үед өөртэй нь холбогдуулан ярьж байгаа асуудлаар мэдээлэл, тайлбар хийсэн юм. 2018.12.20 http://www.parliament.mn/n/mbmo

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.12.21) хуралдаанд УИХ-ын 34 гишүүн хүрэлцэн ирсэн байв. Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан танхимд хүрэлцэн ирсэн гишүүдийг, мөн хүндэтгэх шалтгаанаар оролцох боломжгүй байгаа 7 гишүүнийг нэр дурдаад бусад 34  гишүүнийг чуулганы танхимд хүрэлцэн ирж, Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бололцоог бүрдүүлэхийг хүслээ. Чуулганы хуралдааны ирц бүрдэхийг 1 цаг 34 минут хүлээсний эцэст Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд мэдээлэл хийх боломжгүй болсныг зарлаад танхимд хүрэлцэн ирсэн Улсын Их Хурлын 36 гишүүний нэрийн өмнөөс нийт ард иргэдээсээ хүлцэл өчив. http://www.parliament.mn/n/mtmo

Улсын Их Хурлын дарга М.Энхболд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг 50 нас хүрч буйг нь  тохиолдуулан  авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв. 2018.12.21 http://www.parliament.mn/n/mpmo

Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан БНХАУ-ын БХАТИХ-ын Санхүү, эдийн засгийн байнгын хорооны дэд дарга Yin Zhongqing тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 2018.12.21 http://www.parliament.mn/n/m3mo

Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятав БНХАУ-ын Түвдийн Өөртөө Засах Орны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дэд дарга Жю Жяньхау тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2018.12.21 http://www.parliament.mn/n/m7mo


Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл