Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2024.02.25-2024.03.03)


"Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны №08(1304) дугаар хэвлэгдлээ. Тус дугаарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, тогтоолуудыг нийтэлжээ. 2024-02-26 https://www.parliament.mn/nn/51932/



Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Румын Улсын Парламентын Сенатын танхимын Гадаад бодлогын байнгын хорооны урилгаар тус улсад 2024 оны 02 дугаар сарын 20-ноос 25-ны өдрүүдэд албан айлчлал хийв. 2024-02-26 https://www.parliament.mn/nn/51936/


Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эмийн хяналтын лабораторид ажиллав. 2024-02-27 https://www.parliament.mn/nn/51940/


Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Лок Сабха (Доод танхим)-ын бүтэц, зохион байгуулалт,  хуулийн төсөл боловсруулах, батлах үйл явц, хуралдааны дэг, хуулийн төсөл боловсруулагчдыг бэлтгэх, чадавхжуулах тогтолцоо, парламентын судалгаа, парламентын боловсрол хэрхэн олгож буй талаар туршлага судлахаар тус улсад ажиллаж байна. 2024-02-27 https://www.parliament.mn/nn/51938/


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Н.Шакиевтай албан ёсны хэлэлцээ хийлээ. Талууд эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, тэр дундаа бүс нутаг хоорондын харилцааг дэмжих, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтарсан үйлдвэр байгуулах, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар болон бусад асуудлаар санал солилцож, харилцан дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

2024.02.27 https://www.parliament.mn/nn/51941/


Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга А.Жапаров Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхав. Энэ үеэр мал аж ахуйн салбарыг хоёр улсын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг болгож хөгжүүлэх, цаашид мал аж ахуйн асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хэлхээ холбоог эрчимжүүлэхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэмдэглэв. 2024.02.28 https://www.parliament.mn/nn/51944/


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж байгаа албан ёсны айлчлалынхаа үеэр Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровт бараалхлаа. Уулзалтаар хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Киргиз улсаар дамжуулан Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд монголын бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх тодорхой алхмууд хийгдсэнийг дурдав. 2024.02.28 https://www.parliament.mn/nn/51946/


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй албан айчлалынхаа үеэр Киргиз-Туркийн хамтарсан “Манас” их сургуульд зочлон оюутнуудтай уулзлаа. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Алтайн соёл гэх ойлголт хэвшсэнээр хамтын ажиллагааны шинэ боломжийг нээж байгааг тэмдэглэв.  2024.02.29 https://www.parliament.mn/nn/51947/


Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат тэргүүтэй Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Ардчиллын төлөөх парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн (PRIDE) үйл ажиллагаатай танилцав. 2024.03.01 https://www.parliament.mn/nn/51949/


Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Улсын дээд шүүхийн Эрүүгийн болон Захиргааны хэргийн танхимын тэргүүн нартай уулзаж, эрх зүйн реформын хүрээнд хууль тогтоомжуудын хэрэгжилт, процессын хуулиудын шинэчлэлийн талаар харилцан санал солилцлоо.2024.03.01 https://www.parliament.mn/nn/51950/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Одоогоор харуулах мэдээлэл оруулаагүй байна.