Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2024.05.13-2024.05.19)


 

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 19 дэх дугаар хэвлэгдэн гарлаа. Тус дугаарт “Засгийн газарт чиглэл өгөх тухай”  Улсын Их Хурлын тогтоолыг  нийтэлжээ. Тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын нийт гишүүний тоо 126 болж нэмэгдсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл, боломжоор хангах зайлшгүй шаардлагыг харгалзан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг Засгийн газарт даалгасантай дэлгэрэнгүй танилцах боломжтой. 2024.05.13 https://www.parliament.mn/nn/62429/





Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурал, НҮБ-ын Хүүхдийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын холбоо хамтран “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа. Хөтөлбөрийг хамтран зохион байгуулсан байгууллагуудад батламж гардууллаа. 

2024.05.13 https://www.parliament.mn/nn/62431/





Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2024.05.13 https://www.parliament.mn/nn/62430/





Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Шуничи Накада тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2024.05.14 https://www.parliament.mn/nn/62436/





Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, үргэлжлүүлэн Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, хэлэлцэхийг дэмжлээ. 2024.05.14 https://www.parliament.mn/nn/62433/





Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын инженер, техникийн ажилтнууд, бизнес эрхлэгчид, эрдэмтэд, мэргэжилтнүүдэд хандан үг хэллээ. Хэлсэн үгэндээ, авлига, хээл хахуультай тэмцэх, шударга ёсыг тогтоох гол зэвсгүүдийн нэг хиймэл оюун ухаан байх болно гэв. 2024.05.14 https://www.parliament.mn/nn/62437/





Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг болон олон улсын бусад гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх асуудлаар олон улсад хамтран ажиллах тухай Любляна-Гаагийн конвенцын төслийг зөвшилцөх тухай асуудлыг хуралдааны эхэнд хэлэлцэж, үргэлжлүүлэн Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 2024.05.14 https://www.parliament.mn/nn/62434/





Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч бөгөөд бүсийн захирал Стефэн Каргбо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2024.05.14 https://www.parliament.mn/nn/62438/





Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хэлэлцэхийг дэмжлээ. 2024.05.14 https://www.parliament.mn/nn/62440/





Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд  Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дараа нь “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо. 2024.05.15 https://www.parliament.mn/nn/62442/





Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцлээ. 2024.05.15 https://www.parliament.mn/nn/62444/





Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.2024.05.15 https://www.parliament.mn/nn/62445/





Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Төрийн албаны зөвлөлөөс 7 хоног бүрийн пүрэв гаригт зохион байгуулдаг “7:4:10” цахим сургалтад оролцлоо. Тэрбээр, “Төрийн албаны шинэтгэл буюу цэгцрэх хөдөлгөөн” хэмээх сэдвийн хүрээнд төрийн албан хаагчдад мэдээлэл хийв. 2024.05.16 https://www.parliament.mn/nn/62448/





Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, ийнхүү Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. 2024.05.16 https://www.parliament.mn/nn/62450/





Улсын Их Хурлын чуулганы 2024.05.16-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл зэрэг хууль тогтоолын төслүүдийг баталлаа.  

2024.05.16 https://www.parliament.mn/nn/62449/





Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Дараа нь мөн Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  анхны хэлэлцүүлгийг хийв. 2024.05.16 https://www.parliament.mn/nn/62454/





Улсын Их Хурлын чуулганы 2024.05.16-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ахмад настны тухай болон Банкны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ. 2024.05.16 https://www.parliament.mn/nn/62455/





Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж,  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн  хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

2024.05.17 https://www.parliament.mn/nn/62458/





Улсын Их Хурлын чуулганы 2024.05.17-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2024.05.17 https://www.parliament.mn/nn/62459/





Улсын Их Хурлын чуулганы 2024.05.17-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ. Түүнчлэн, Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 

2024.05.17 https://www.parliament.mn/nn/62460/





Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар 35 дахь удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ, номын баярын цар хүрээ жилээс жилд өргөжиж, олон улсын фестивал болсон төдийгүй үндэстнийхээ түүх, соёл, ном судар, түүнийг бүтээгчдийг хүндлэн дээдлэх, уншигч зохиолчдын амьд холбоог бэхжүүлэхэд улам бүр ач холбогдолтой болж байгааг цохон тэмдэглэв. 2024.05.18 https://www.parliament.mn/nn/62462/





Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар 35 дахь удаагаа болж буй номын баярт Улсын Их Хурлын Их Хурлын дарга Г.Занданшатар өөрийн туурвисан “Цэгцрэх хөдөлгөөн” шинэ номоороо оролцож, уншигчдад гарын үсэгтэй номоо дурсгаж, яриа өрнүүлэв.  Мөн номын баяраар Улсын Их Хурлын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцууллаа. 2024.05.19 https://www.parliament.mn/nn/62463/

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл