Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн мэдээлэл... Улсын Их Хурлын гишүүдээс санал авсны үндсэн дээр Улсын Их Хурлын даргын захирамжаар холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг нь эрчимжүүлэх чиглэлээр санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгүүдийг байгуулаад байна. Ажлын хэсгүүдэд Улсын Их Хуралд суудалтай бүх намын төлөөллийг оролцуулав... 2024.09.09. https://www.parliament.mn/nn/62915/
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон Тамгын газрын удирдлагууд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулганы үйл ажиллагаа болон Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгүүдийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж энэ үеэр Улсын Их Хурал нэн тэргүүнд хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санааг хууль тогтоомжид суулгах асуудлыг чухалчилна хэмээв...
2024.09.10. https://www.parliament.mn/nn/62917/
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэрээ Элчин сайдаас Байтагийн боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх, Нарансэвстэй-Мазуншант боомтыг нээх ажиллуулахад анхаарал тавьж ажиллахыг хүсэв... 2024.09.11. https://www.parliament.mn/nn/62926/
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Парис-2024” Зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцсон Монгол Улсын шигшээ багийн багш, тамирчдад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нийт багш, тамирчдад баяр хүргэж, талархал илэрхийллээ... 2024.09.12. https://www.parliament.mn/nn/62927/
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв. Мэндчилгээндээ, Парламент бол ард түмний итгэл найдварыг тээж, тэдний эрх ашгийн төлөө үйлчилдэг засаглалын цөм, ардчиллын баталгаа юм. Иймд хүнээ дээдлэн, олон улсын чиг хандлагад нийцүүлж, орчин цагийн нийгмийн хурдтай хөгжилтэй хөл нийлүүлсэн хуулийг тогтоож, хэрэгжилтэд хяналт тавьж, хэлбэрэлтгүй сахиулж ажиллах нь манай парламентын хамтын зорилго байх болно гэв... 2024.09.13. https://www.parliament.mn/nn/62928/
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн залуу төлөөлөгчдийн бүлгийн дэд дарга Чинь Суан Ан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр, Улсын Их Хурлын сонгуулийн дүн, эмэгтэй гишүүдийн тухай болон Нийгмийн бодлогын байнгын хорооны талаар тодорхой танилцуулж, Монгол Улсын гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа чухал байр суурь эзэлдгийг дурдан, цаашид олон талаар харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв... 2024.09.13. https://www.parliament.mn/nn/62929/
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа, тус бүлгийн дэд дарга Д.Энхтуяа, гишүүн П.Батчимэг, М.Ганхүлэг, Ц.Идэрбат, Г.Уянгахишиг нар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны байнгын гишүүн, залуу төлөөлөгчдийн бүлгийн дэд дарга Чинь Суан Ан тэргүүтэй төлөөлөгчидтэй Төрийн ордонд уулзлаа... 2024.09.13. https://www.parliament.mn/nn/62931/
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 34 жилийн ойг тохиолдуулан Улсын бага хурлын гишүүд, Улсын бага хурлын Тамгын газрын ахмад ажилтнуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан парламентын ирэх дөрвөн жилийн стратегийг хууль эрх зүйн орчны “Гурван төгөлдөржилт” хэмээн тодотгож байгаагаа танилцуулсан. XXI зууны чиг хандлага, үзэл баримтлалтай эрх зүйн орчныг бүрэлдүүлэхийн төлөө парламентын гишүүд өргөн хүрээгээр ажиллаж эхэлсэн талаар онцоллоо... 2024.09.13. https://www.parliament.mn/nn/62930/
Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр, энэ үеэр Халх голын 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалыг үр дүнтэй хамтран зохион байгуулсанд талархаж байна гээд энэхүү айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсоныг онцлов... 2024.09.13. https://www.parliament.mn/nn/62932/
Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатараар ахлуулсан, Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд баталсан хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллав... 2024.09.13. https://www.parliament.mn/nn/62933/
Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны байнгын гишүүн, залуу төлөөлөгчдийн бүлгийн дэд дарга Чинь Суан Ан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр, энэ үеэр хоёр улсын парламент дахь найрамдлын бүлэг хоорондын солилцоо, Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж буйд талархалтай байгаагаа тэмдэглэв... 2024.09.13. https://www.parliament.mn/nn/62934/
"Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны №35(1331) дугаар хэвлэгдлээ. Тус дугаарт Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль тогтоомжуудыг нийтэллээ...
2024.09.15. https://www.parliament.mn/nn/62939/
Иргэд, олон нийттэй харилцах газар