Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал – Энэ долоо хоногт (2022.10.10-16)

2022.10.10. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэлийн хамт Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга ноён Жорж Ж.Фюри, гэргий Карен Фюри нарыг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ. https://www.parliament.mn/nn/18621/

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри нар 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Талууд 2023 онд тохиох Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтран тэмдэглэхэд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд ойн хүрээнд харилцан айлчлал, уулзалтууд, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүд зохион байгуулахаар тохиролцов. https://www.parliament.mn/nn/18629/

 

2022.10.10. Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, гишүүн Д.Сүнжид, Д.Мөнхзул, С.Дондов болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нартай уулзлаа. Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь хууль тогтоомж, захиргааны байгууллагын шийдвэрийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар санал гаргах чиг үүргийн хүрээнд Комиссын саналыг тухайн шийдвэрт заавал тусгадаг байх, хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх шаардлагатай байгаа талаар дурдлаа. https://www.parliament.mn/nn/18637/

 

2022.10.11. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Байнгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хэрэгжилтийн тайланг сонсох гэсэн хоёр асуудал хэлэлцлээ. https://www.parliament.mn/nn/18639/

 

2022.10.11. Төсвийн байнгын хорооны хуралдааны эхэнд тус Байнгын хорооны 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлав. Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Мөн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. https://www.parliament.mn/nn/18640/

 

2022.10.11. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон Улсын Их Хурлын гишүүд “Чингис хаан” хаад, язгууртны музейн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Уг музейд, Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан); Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан); Их Монгол Улс; Монголын Их эзэнт улс; Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе); Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим); Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийг нийтэд толилуулах юм. https://www.parliament.mn/nn/18641/

 

2022.10.11. Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдах албан тушаалтнуудтай уулзаж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цахим шилжилтийн талаар санал солилцов. https://www.parliament.mn/nn/18642/

 

2022.10.11. Эдийн засгийн байнгын хорооны эхэнд Ажлын хэсэг байгуулж, Хянан шалгах түр хорооны хугацааг сунгахыг дэмжив. Дараа нь Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив. https://www.parliament.mn/nn/18644/ 

 

2022.10.12. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ж.Батжаргал, Ц.Идэрбат нар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Нэмэлт, өөрчлөлтөд “Аймгийн төвөөс бусад сумын Засаг даргын Тамгын газарт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.” гэж тусгажээ. https://www.parliament.mn/nn/18649/

 

2022.10.12. Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нар Оюуны өмчийн газрын удирдлага, албан хаагчидтай уулзаж, оюуны өмчийн эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо. https://www.parliament.mn/nn/18650/

 

2022.10.12. Хууль зүйн байнгын хорооны хуралдааны эхэнд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Дараа нь Байнгын хорооны 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цагалварыг баталлаа. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгаланг Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар томилохыг дэмжив. Мөн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. https://www.parliament.mn/nn/18647/

 

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин тэргүүтэй Улсын Их Хурлын гишүүд аравдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Төв, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгуудад ажиллаж, төрийн болон төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газар, хувийн хэвшлийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Төв аймаг дахь мэдээний линк https://www.parliament.mn/nn/18651/

Орхон аймагт ажилласан талаарх мэдээний линк https://www.parliament.mn/nn/18652/

Дархан-Уул аймагт ажилласан талаарх мэдээний линк https://www.parliament.mn/nn/18653/

 

2022.10.12. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ерөнхий агуулгыг Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хэрэгцээ, шаардлагын урьдчилсан тандан судалгаанд үндэслэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалд заасан 8 /найм/ агуулгын хүрээнд боловсруулжээ. https://www.parliament.mn/nn/18654/

 

2022.10.12. Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар хянан шалгах түр хорооны хуралданаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас хийсэн цаг үеийн асуудлаарх мэдээллийг сонсов. https://www.parliament.mn/nn/18655/

 

2022.10.12. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны эхэнд Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуралдаанаар үргэлжлүүлэн намрын чуулганы 10 дугаар сард Байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглабар баталлаа. Хуралдааны төгсгөлд Үндэсний номын сангийн барилгын ажлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах эсэх тухай асуудлыг хэлэлцэн, уг асуудал дэмжигдээгүй болно. https://www.parliament.mn/nn/18656/

 

2022.10.12. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Хакухо М.Даваажаргал өөрийн зодог тайлах болон Миягино нэрийг өв залгамжлах сүмогийн их ёслолын урилгыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт гардуулан өглөө. https://www.parliament.mn/nn/18657/

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентопын урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар тус улсад 2022 оны аравдугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр мордлоо. https://www.parliament.mn/nn/18660/

2022.10.13. Улсын Их Хурлын чуулганы 2022 оны намрын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. https://www.parliament.mn/nn/18661/

2022.10.13. Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын даргын ажлын алба болон Улсын Их Хурал дахь намын бүлгийн албан хаагчдад зориулсан “Нийгмийн сэтгэл зүй” сэдэвт сургалтыг Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс танхим болон цахим хэлбэрээр зохион байгууллаа. https://www.parliament.mn/nn/18662/

2022.10.13. Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.10.12) үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Үргэлжлүүлэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж эхэллээ. https://www.parliament.mn/nn/18663/

Улсын Их Хурлын “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, түр хорооны гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ц.Анандбазар, С.Ганбаатар, Б.Бейсен нар энэ сарын 08-наас 12-ны өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллалаа. https://www.parliament.mn/nn/18665/

2022.10.14. Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороодод шилжүүлэв. Дараа нь Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. https://www.parliament.mn/nn/18668/

2022.10.14. Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ц.Туваан нараас тавьсан асуулгын хариуг сонсож, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг баталлаа. https://www.parliament.mn/nn/18670/

2022.10.14. Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентопын урилгаар тус улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Үндэсний  Их Хурлын дарга Мустафа Шентоптой ганцаарчилсан уулзалт хийсний дараа албан ёсны хэлэлцээ хийлээ. https://www.parliament.mn/nn/18671/

2022.10.14. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн ерөнхийлөгч Зүхтү Арслантай уулзаж, тус байгууллагын үйл ажиллагаатай танилцав. https://www.parliament.mn/nn/18672/

2022.10.14. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй айлчлал хүрээнд тус улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, доктор, профессор Музаффер Шекертэй уулзаж, хоёр орны археологийн судалгааны үр дүнд түшиглэн аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах санаачлагыг дэвшүүллээ. https://www.parliament.mn/nn/18673/

2022.10.15. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Монгол-Туркийн бизнес форум”-ыг Анкара хотноо зохион байгуулав. https://www.parliament.mn/nn/18674/

2022.10.16. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Измир Катип Челеби их сургуульд зочиллоо. Тус их сургуулийн Эрдмийн зөвлөл Улсын Их Хурлын даргад “Хүндэт доктор” цол олгохоор шийдвэрлэсэн бөгөөд  уг ёслолын арга хэмжээ Измир Катип Челеби их сургууль дээр болов. https://www.parliament.mn/nn/18675/

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Одоогоор харуулах мэдээлэл оруулаагүй байна.