Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал – Энэ долоо хоногт (2022.10.24-28)


Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Үргэлжлүүлэн Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн  Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Дараа нь Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх танилцуулсан. Хуралдааны төгсгөлд “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. 2022.10.24 https://www.parliament.mn/nn/18744/


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай,  Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлжээ. 2022.10.25 https://www.parliament.mn/nn/18746/


Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. 2022.10.25 https://www.parliament.mn/nn/18754/


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ХБНГУ-ын Бундестаг дахь Германы Социал демократ намын бүлгийн дарга Др.Ролф Мюүтцинэхийг хүлээн авч уулзав. 2022.10.25 https://www.parliament.mn/nn/18755/


Улсын Их Хурлын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох хянан шалгах түр хороо хуралдаж, тогтоолын төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэв. 2022.10.25 https://www.parliament.mn/nn/18751/


Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Дараа нь  “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 2022.10.25 https://www.parliament.mn/nn/18756/


Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2022.10.25 https://www.parliament.mn/nn/18758/


‘’Парламентын судалгаа шинжилгээ’’ эрдэм шинжилгээний сэтгүүлийн №3, №4 хэвлэгдэн гарлаа. https://www.parliament.mn/nn/18759/ https://www.parliament.mn/nn/18761/


Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулсан Эрүүл мэндийн тухай, эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Байнгын хорооны гишүүн Ц.Туваан, Б.Жаргалмаа нар Төв аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сумдын эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригчид, нярайн эмч нартай уулзаж, аймгийн төрөх эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, тулгамдсан асуудлуудыг нь сонслоо. 2022.10.25 https://www.parliament.mn/nn/18762/


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. 2022.10.25 https://www.parliament.mn/nn/18763/


Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны эхэнд Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэн батлав. Дараа нь “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2022.10.25 https://www.parliament.mn/nn/18760/


Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Байнгын хорооноос баталсан тогтоолын хэрэгжилт болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 2022.10.25 https://www.parliament.mn/nn/18764/


Хууль зүйн байнгын хорооны хуралдааны эхэнд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзжээ. Дараа нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Ажлын хэсэг байгуулах тухай” байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа. 2022.10.26 https://www.parliament.mn/nn/18770/


Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсад хийсэн ажлын айлчлалын хүрээнд тус улсын Үндэсний ассамблейн дарга Ким Жин Пё-той уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо. 2022.10.26 https://www.parliament.mn/nn/18772/


Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Цагдаагийн ерөнхий газрын удирдлага, алба хаагчидтай уулзаж, тулгамдаж буй асуудал болон цаг үеийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо. 2022.10.26 https://www.parliament.mn/nn/18785/


Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. 2022.10.26 https://www.parliament.mn/nn/18781/


Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих Түр хорооны хуралдаанаар Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлэл сонслоо. 2022.10.26 https://www.parliament.mn/nn/18783/


Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны Хуралдааны эхэнд “Дархан арьс ширний цогцолбор” ХХК, "Эмээлт эко аж үйлдвэрийн парк", "Шинэ ховд үйлдвэрлэл, технологийн парк"-ийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээллийг сонслоо. Хуралдааны төгсгөлд “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. 2022.10.26 https://www.parliament.mn/nn/18782/


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нар БНСУ-ын нийслэл Сөүл хотноо “Бан Ги Мүн” сан, АНУ-ын Стэнфордын Их сургуулиас хамтран зохион байгуулсан “Номхон далайг дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад  үндсэн илтгэгчээр оролцлоо. 2022.10.27 https://www.parliament.mn/nn/18786/


Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажиллалаа. 2022.10.26 https://www.parliament.mn/nn/18801/


Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Дараа нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэв. 2022.10.27 https://www.parliament.mn/nn/?page=1


Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Дараа нь ““Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Хуралдааны төгсгөлд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн хэлэлцэж эхэллээ. 2022.10.27 https://www.parliament.mn/nn/18793/


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын БНСУ-д хийсэн ажлын айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Ж.Мөнхбат тус улсын Үндэсний ассамблей дахь Ард түмний хүч намын бүлгийн дарга бөгөөд Үндэсний ассамблейн Удирдлагын байнгын хорооны дарга Жү Ху Ён-той уулзлаа. 2022.10.27 https://www.parliament.mn/nn/18796/


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын БНСУ-д хийсэн ажлын айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нар тус улсын Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн яамны дэд сайд Жүн Ен Чантай уулзлаа. 2022.10.27 https://www.parliament.mn/nn/18797/


Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй ажлын айлчлалынхаа үеэр тус улсын Үндэсний Ассамблейн дэд дарга, хатагтай Ким Ён Жү-тэй уулзлаа. https://www.parliament.mn/nn/18800/


Тогтвортой хөгжлийн зорилго ба Монгол Улс. https://www.parliament.mn/nn/18799/


“Шихихутуг ба Монголын төрт ёс, хууль цаазын уламжлал, шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд боллоо. Тус хуралд Шихихутаг судлалын эрдэмтэн, судлаачид “Хуулийн амин сүнс, Чингис хаан ба Шихихутуг”, “Төрийн Их заргач Шихихутугийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, байр суурь”, “Шихихутуг ба хууль цааз”, “Монголын нууц товчоо ба Их Засаг хууль”, “Их заргачийг эргэн эргэцүүлэхүй”, “Олон улсын харилцаа ба Их засаг хууль: Эрт, эдүгээд” зэрэг арав гаруй илтгэл хэлэлцүүлж, оролцогчид чөлөөт ярилцлага өрнүүлэв. 2022.10.28 https://www.parliament.mn/nn/18803/


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй ажлын айлчлал тус улсын Төв банкны ерөнхийлөгч И Чан Ён-той хийсэн уулзалтаар үргэлжиллээ. Уулзалтын хүрээнд хоёр улсын Төв банк хоорондын хамтын ажиллагааг шинэ механизмаар хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг холбож, хөнгөлөлттэй зээл олгох, тэр дундаа ногоон эдийн засгийг дэмжсэн зээлийн үйлчилгээг нэвтрүүлэх боломжийн талаар ярилцав. 2022.10.28 https://www.parliament.mn/nn/18804/


Бүгд Найрамдах Солонгос Улсад ажлын айлчлал хийсэн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин-тэй уулзаж, хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэх талаар санал солилцов. 2022.10.28 https://www.parliament.mn/nn/18805/


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхий сайд Хан Дог Сү-тай уулзав. БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү тус улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд анхаарч ажиллахаа илэрхийллээ. 2022.10.28 https://www.parliament.mn/nn/18806/


Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Бүгд Найрамдах Солонгос Улсын ЭКСИМ банкны Ерөнхийлөгч Юн Хий Сон-той уулзлаа. Талууд экосистемийн тэнцвэрт байдлыг хангах бүтээн байгуулалтыг дэмжсэн шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. 2022.10.29 https://www.parliament.mn/nn/18807/

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Одоогоор харуулах мэдээлэл оруулаагүй байна.