Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал-Энэ долоо хоногт (2023.01.02-2023.01.08)


    Улсын Их Хурлаас баталсан хуулиудын талаар долоо хоног бүр танилцуулж буй хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. 

2023.01.03 https://www.parliament.mn/nn/19262/


    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж, хуралдаанаар “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн жагсаалтыг танилцуулав.

2023.01.03 https://www.parliament.mn/nn/19264/


    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 16 дугаар тогтоолоор байгуулсан Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв. Тухайлбал, Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах 11 нэр дэвшигчийг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.

2023.01.03 https://www.parliament.mn/nn/19268/


    Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, эрдэм шинжилгээний ажилтнууд, их, дээд сургуулийн профессор, багш нар, иргэний нийгэм хувийн хэвшлийн судлаач төлөөлөл оролцсон тус хурал улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, эрэмбэлэх, шийдвэрлэх арга зам, гарц гаргалгааг шинжлэх ухааны үүднээс тогтоох зорилготой болсон юм. Хурлын талаарх цуврал мэдээллүүдийг дараах линкнээс үзнэ үү. 2023.01.03 https://www.parliament.mn/nn/19276/


    Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг. https://www.parliament.mn/nn/19273/


    Салбар хуралдаан: “Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах нь: Орон зайн шинэ төлөвлөлт”, “Баялгийн сан:Шударга хүртээмжтэй хуваарилалт” гэсэн сэдвийн хүрээнд боллоо https://www.parliament.mn/nn/19279/


    Салбар хуралдаан: Улс төр, засаглалын асуудлаарх болон хариуцлагын тогтолцоо, шударга ёсны асуудлаар болов  https://www.parliament.mn/nn/19277/


    Эрдэм шинжилгээний бага хурал өндөрлөв https://www.parliament.mn/nn/19282/


    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2023.01.03 https://www.parliament.mn/nn/19269/


    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, уг тогтоолын төслийг батлахыг дэмжлээ. 2023.01.03 https://www.parliament.mn/nn/19278/


    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар "Өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх" мэдээллийг сонслоо. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийв. 2023.01.03 https://www.parliament.mn/nn/19270/


    Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ нар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2023.01.04  https://www.parliament.mn/nn/19274/


    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

2023.01.04  https://www.parliament.mn/nn/19275/


    Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нар ноос, ноолуурын салбарын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Уулзалтаар ноос, ноолуурын салбарын өнөөгийн байдлын талаар болон “Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолд заасан худалдааны техникийн зохицуулалтын асуудлыг хөндөж ярилцав. 2023.01.05  https://www.parliament.mn/nn/19286/


    Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан (2023.01.05-ны өдрийн үдээс өмнөх)-аар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг  хэлэлцээд, хэлэлцэх нь зүйтэй үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв. Мөн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, анхны хэлэлцүүлгийг хойшлуулж шийдвэрлэлээ. Түүнчлэн, энэ өдрийн хуралдаанаар “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд, Зөвлөлдөх зөвлөлийн хүлээн зөвшөөрөгдөх байдлыг хангахын тулд төлөөллийн зарчмыг хангах шаардлагын үүднээс Байнгын хорооны хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй” хэмээн шийдвэрлэлээ.  2023.01.05   https://www.parliament.mn/nn/19285/


    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 16 дугаар тогтоолоор байгуулсан Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, Зөвлөлдөх зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг Байнгын хороонд танилцуулахаар тогтов.  2023.01.05  https://www.parliament.mn/nn/19288/


    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хийсэн танилцуулгадаа, "2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүдээс Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд эмэгтэй нэр дэвшигчдийн төлөөллийг оролцуулах талаар санал гаргасан тул уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороонд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Ажлын хэсэг өмнөх хуралдаанаар гаргасан санал хураалтын дүнгээ хүчингүй болгох горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ. Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүд нууц санал хураалт явуулж, 136 нэр дэвшигчээс хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг сонгосон. Өмнө нь сонгогдож байсан 9 нэр дэвшигч болон 2 эмэгтэй нэр дэвшигч хамгийн олон санал авч сонгогдсоныг Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлж, УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан" гэв.

2023.01.05  https://www.parliament.mn/nn/19287/


    Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан (2023.01.05-ны үдээс хойшхи)-аар зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж, тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн олонх дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Мөн энэ хуралдаанаар Улсын Их Хурлын дэд даргаар Улсын Их Хурлын гишүн Л.Мөнхбаатарыг сонгож, шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөлөө. 2023.01.05   https://www.parliament.mn/nn/19289/


    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” сэдэвт чуулга, уулзалтыг 2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 10.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна. “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хүрээнд зохион байгуулж буй тус чуулга, уулзалтад улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоод оролцоно. 2023.01.05   https://www.parliament.mn/nn/19284/


    Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан (2023.01.06-ны өдрийн үдээс өмнөх)-аар “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Ингэснээр “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг доорх бүрэлдэхүүнтэй байгуулав.

1/Отгондаваагийн Амартүвшин             

2/Гомбосүрэнгийн Галбадрах    

3/Хуягийн Ганбаатар                               

4/Өлзийхутагийн Ганхуяг                                    

5/Цэвэгмидийн Мандхайхатан   

6/Доржийн Моондой                                           

7/Одонхүүгийн Мөнхсайхан        

8/Банзрагчийн Отгонтөгс 

9/Лхагважавын Төр-Од                                                                

10/Гэлэгпилийн Чулуунбаатар                           

11/Сүхбаатарын Эрдэнэбат       

Мөн тогтоолоор Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, санал асуулгын дүнг нэгтгэж, зөвлөмж гарган Улсын Их Хуралд танилцуулахыг Зөвлөлдөх зөвлөлд даалгасан юм. 2023.01.06   https://www.parliament.mn/nn/19293/


    Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан (2023.01.06-ны үдээс хойшхи)-аар Монгол Улсын төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтуудын талаарх Засгийн газрын мэдээллийг сонслоо. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийж, "Цахим үндэстэн" болох зорилгыг хэрэгжүүлэх дижитал дэд бүтцийн бэлэн байдлыг хангах, цахим засаглалыг хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, тоон бичиг үсгийн чадавхыг дээшлүүлэх, инновац, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үндэсний хөгжлийн хурдасгуур болох хэмээн тодорхойлсон яамныхаа зорилтыг танилцуулав. Хуралдааны төгсгөлд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, дагалдан гарсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон Хуулийн төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн найруулгыг сонслоо2023.01.06 https://www.parliament.mn/nn/19295/


    Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн нэрэмжит Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээний шигшээ тоглолт Төрийн ордонд эхэллээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойн өдрийн мэндийг тэмцээнд оролцогчдод уламжлаад, жилээс жилд энэ тэмцээний нэр хүнд өсөж, оролцогчдын хүрээ тэлж, шатар сонирхогчдын хүсэн хүлээдэг тэмцээний нэг болсонд баяртай байгаагаа илэрхийлэв. 2023.01.07 https://www.parliament.mn/nn/19296/


    Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Карл Попперийн мэтгэлцээний нийгэмлэг хамтран зохион байгуулж буй Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Үндсэн хуулийн өдөрт зориулсан илтгэх урлаг, мэтгэлцээний Үндэсний аварга шалгаруулах тэмцээний нээлт “Отгонтэнгэр” Их сургуульд боллоо. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний ур чадварыг нээн хөгжүүлэх, сурагчдад Үндсэн хуулийн талаарх ойлголт мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд зорилготой энэхүү мэтгэлцээнд нийт 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 126 багийн 378 сурагч материал ирүүлснээс шилдэг 48 багийн 144 хүүхэд өрсөлдлөө. 2023.01.07 https://www.parliament.mn/nn/19297/


    Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн нэрэмжит Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээний шигшээ тоглолт нэгдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, аваргуудаа тодрууллаа. Эмэгтэй ангилалд Баянгол дүүргийн Б.Анужин тэргүүн байрыг эзэлсэн бол Говь-Алтай аймгийн А.Нарансолонго хоёрдугаар байр, Сүхбаатар дүүргийн Г.Алтанзул гуравдугаар байрыг тус тус эзэлсэн.  Эрэгтэй ангилалд Дорнод аймгийн Б.Мөнх-Эрдэнэ тэргүүн байр, Баянгол дүүргийн Б.Мөнхсаруул хоёрдугаар байр, Хэнтий аймгийн Г.Тамир гуравдугаар байрт тус тус шалгарлаа. 2023.01.07 https://www.parliament.mn/nn/19299/


    Төрийн албаны зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурлын Тамгын газраас нэр дэвшүүлэх тухай зарыг танилцуулж байна. Төрийн албаны тухай хуульд Зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус бүр нэг хүний, төрийн албан хаагчийн төлөөлөл хоёр хүний нэр дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна гэж заасан байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкнээс авна уу.

https://www.parliament.mn/nn/19272/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл