Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал-Энэ долоо хоногт (2023.04.03-2023.04.07)

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг тэргүүтэй тус зөвлөлийн гишүүд “Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайлан”-гийн талаар танилцуулав. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, төрийн албыг цомхон, чадварлаг болгож бүтээмж, үр дүнг сайжруулах цогц шинэчлэл хийх шаардлагатайг тэмдэглэв. 

2023.04.03 https://www.parliament.mn/nn/29817/



Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн сарын товч мэдээ. 2023.04.03 https://www.parliament.mn/nn/29818/



Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Цахим орчин дахь хүүхдийн хамгаалал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 2023.04.03 https://www.parliament.mn/nn/29822/



Улсын Их Хурлын тогтоолоор байгуулагдсан “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох”  Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд 2023 оны 04 дүгээр сарын 10,11,12-нд Сонсгол зохион байгуулахаар товлон зарлаад байсантай холбогдуулан мэдээлэл хийж, энэ үеэрээ Нотлох баримтыг шинжлэн судлах тус сонсголын товыг хойшлуулсныг мэдэгдлээ. 2023.04.03 https://www.parliament.mn/nn/29823/



“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 13 дугаарт Ерөнхийлөгчийн хоригийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоол болон бусад хууль тогтоомжуудыг нийтэлсэн байна. 2023.04.04 https://www.parliament.mn/nn/29825/



Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн, шийдвэрлэв. Тухайлбал, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулж, хяналтын сонсголын тайланг хэлэлцлээ. 2023.04.04 https://www.parliament.mn/nn/29827/



Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. 2023.04.04 https://www.parliament.mn/nn/29829/



Монгол Улсын Төсвийн хөрөнгөөр 2023 онд санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн санхүүжилтийн мэдээлэл. 2023.04.04 https://www.parliament.mn/nn/29830/



Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого” хөтөлбөрийн Аж үйлдвэрийн сэргэлтийн зорилтуудын хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо. 2023.04.04 https://www.parliament.mn/nn/29831/



Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2023.04.04 https://www.parliament.mn/nn/29828/



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Дотоод Хэргийн Их Сургуулийн багш, албан хаагч, сонсогчдод D-Parliament цахим системийн хэрэглээ, ач холбогдол болон хөгжүүлэлтийн талаар танилцуулж, санал солилцов. Уг платформыг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш нэг жилийн ойн босгон дээр ур чадвар, ёс зүйгээрээ түүчээлсэн ирээдүйн хууль сахиулагчидтай уулзаж буйг онцлов. 2023.04.04 https://www.parliament.mn/nn/29832/



Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийн талаар мэдээлэл өгч, санал солилцох эхний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.  2023.04.04 https://www.parliament.mn/nn/29833/



Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Д.Тогтохсүрэн, мөн Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар тус тус Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2023.04.05 https://www.parliament.mn/nn/29835/



Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. 2023.04.05 https://www.parliament.mn/nn/29838/



Монгол Улсын макро эдийн засгийн 2022 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэл. 2023.04.05 https://www.parliament.mn/nn/29837/



Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан Румын Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд  Василика Басил Константинеску-г хүлээн авч уулзлаа. 2023.04.05 https://www.parliament.mn/nn/29840/



Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны тайлан сонсов. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг тайланг танилцуулахдаа тус зөвлөлөөс хэрэгжүүлсэн ажлын үр дүнд ур чадварын шилжилт хийх эрх зүйн үндэс бүрдсэн хэмээн онцлов. 2023.04.05 https://www.parliament.mn/nn/29842/



Улсын Их Хурлын Тамгын газар, Олон Улсын Парламентын холбоотой (ОУПХ) хамтран Жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэх парламентын өөрийн үнэлгээний бэлтгэл ажлыг хангах талаарх семинарыг зохион байгууллаа. 2023.04.05 https://www.parliament.mn/nn/29844/



Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо хуралдаж, Иргэний бүртгэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов. 2023.04.05 https://www.parliament.mn/nn/29845/



Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зарим арьс ширний үйлдвэрүүдэд очиж, нөхцөл байдалтай нь танилцлаа. 2023.04.05https://www.parliament.mn/nn/29846/



Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн БНСУ-ын Сөүл баталгааны даатгал компанийн дэд захирал Хуан Иы Таг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзахдаа даатгагчийн баталгааны үйлчилгээний талаар санал солилцож, цаашид хамтран ажиллах, туршлага солилцох боломжуудын тухай ярилцлаа. 2023.04.06 https://www.parliament.mn/nn/29847/



Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярт Хүний эрхийн Үндэсний Комиссын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн тайлангаа хүлээлгэн өгөв.  2023.04.06 https://www.parliament.mn/nn/29848/



Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023.04.06-ны үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны тайланг хэлэлцлээ. Тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, Төрийн албаны шинэчлэл, төрийн албанд тулгарч байгаа сорилт бэрхшээл, төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах зэрэг цогц асуудлууд байгаа учраас чуулганы нэгдсэн хуралдаанаар тайланг анх удаа хэлэлцсэнийг тодотгов.  2023.04.06 https://www.parliament.mn/nn/29849/



Цахим шилжилтийн бодлогыг эрчимжүүлэх хүрээнд Инновац, цахим бодлогын байнгын хорооноос ээлжит уулзалтыг Мэдээлэл, технологийн үндэсний паркт зохион байгууллаа. 2013.04.06 https://www.parliament.mn/nn/29850/



Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023.04.06-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлууллаа. 2013.04.06 https://www.parliament.mn/nn/29852/



Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023.04.07-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2023.04.07 https://www.parliament.mn/nn/29853/



Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023.04.07-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонсож, Засгийн газрын гишүүдийг томилох Ерөнхий сайдын шийдвэртэй танилцлаа. 2023.04.07 https://www.parliament.mn/nn/29856/


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл