Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2024.04.22-2024.04.28)


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Токиогийн Их сургуулийн профессор Эсаки Хирошиг хүлээн авч уулзав. Талууд дэлхийн улс орнуудын хууль тогтоох байгууллагуудын цахим шилжилтийн тэргүүн туршлага, дижитал технологи, цахим боловсрол болоод бусад сонирхсон асуудлаар санал солилцов. 2024.04.23 https://www.parliament.mn/nn/62257/




Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 2024.04.23 https://www.parliament.mn/nn/62258/




Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай”, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Мөн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаарх эрх зүйн дүгнэлттэй танилцаж, Хүний эрхийн Үндэсний Комиссын тайлан, илтгэлийг хэлэлцлээ. 2024.04.23 https://www.parliament.mn/nn/62262/




Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 16 дугаар хэвлэгдэн гарлаа. Тус дугаарт Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулийг нийтэлсэн байна. Мөн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн байна. 2024.04.23 https://www.parliament.mn/nn/62269/




Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Дараа нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2024.04.24 https://www.parliament.mn/nn/62271/




Улсын Их Хурлын дэд дарга Д.Мөнхбаатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг хүлээн авч уулзаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “Тушаалын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 2024 оны A/87 тоот тушаалыг танилцууллаа. 2024.04.24 https://www.parliament.mn/nn/62277/




Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулиудтай хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 2024.04.24 https://www.parliament.mn/nn/62280/




Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Тухайлбал, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хойшлуулж, Шинжлэх ухаан, технолгийн тухай хуулйн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэв.

2024.04.24 https://www.parliament.mn/nn/62283/




НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” сэдэвт олон улсын чуулга уулзалтад оролцохоор Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ. Хүндэт зочныг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар угтан авав. 

2024.04.24 https://www.parliament.mn/nn/62282/




Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга, хатагтай Ким Ён Жү-г хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жүний хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх зүтгэл гарган, үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв. 

2024.04.24 https://www.parliament.mn/nn/62285/




Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” сэдэвт олон улсын чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, Социологийн ухааны профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2024.04.24 https://www.parliament.mn/nn/62286/




Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” сэдэвт олон улсын чуулга уулзалтад мэндчилгээ дэвшүүлснийг Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа уламжлав. 2024.04.25 https://www.parliament.mn/nn/62297/




НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор дэлхий дахинд хэрэгжиж эхэлсэн “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын 16 дахь зорилгын хэрэгжилтийн талаар хэлэлцэх “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” хоёр дахь удаагийн олон улсын чуулга уулзалт эхэллээ. 2024.04.25 https://www.parliament.mn/nn/62291/




“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ. Хэлсэн үгэндээ Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах, шударга, тэгш ертөнцийг бий болгох нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний тэмүүлэл юм хэмээн онцлов. 2024.04.25 https://www.parliament.mn/nn/62292/




Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор, тус улсын Үндэсний Ассамблей дахь Унгар-Монголын парламентын найрамдлын бүлгийн дэд дарга Арпад Потапи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2024.04.25 https://www.parliament.mn/nn/62295/




“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцохоор ирсэн НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн Бан Ги Мүнийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзлаа. 2024.04.25 https://www.parliament.mn/nn/62296/




“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ –Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” олон улсын чуулга уулзалтын “Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг болов. 2024.04.25 https://www.parliament.mn/nn/62293/




Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы 2024.04.25-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар  Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж,  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

2024.04.25 https://www.parliament.mn/nn/62290/ 




“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай байдал” чуулга уулзалтын “Төв Ази ба Монгол Улсын түүхэн харилцаа: Уламжлал” сэдэвт салбар хэлэлцүүлэг болов. 2024.04.25 https://www.parliament.mn/nn/62319/




“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-“Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” чуулга уулзалтын “Олон Улсын Алтайн язгуурын хэлнүүдийн судалгаа” сэдэвт салбар хэлэлцүүлэг болов. 2024.04.25 https://www.parliament.mn/nn/62322/




Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалтад оролцохоор БНТУ-аас ирсэн Алтай, түрэг судлалын эрдэмтдийг хүлээн авч уулзав. Энэ үеэр Алтай, түрэг судлалын эрдэмтэд алтай судлалд Монгол Улс тэргүүлэх үүрэгтэйг онцлов. 2024.04.25 https://www.parliament.mn/nn/62327/




"Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-“Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” чуулга уулзалтын  “Төв Ази ба Монгол Улсын ардчиллын шилжилт: Өнөөгийн төлөв”  сэдэвт салбар хэлэлцүүлэг болов. 2024.04.25 https://www.parliament.mn/nn/62324/ 




“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай байдал” чуулга уулзалтын “Орчин үеийн Алтайн түүх судлал, цаашдын чиг хандлага” салбар хэлэлцүүлэг болов. 2024.04.25 https://www.parliament.mn/nn/62325/




“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай байдал” чуулга уулзалтын “Алтайн соёл, археологийн судалгааны орчин үеийн чиг хандлага” салбар хэлэлцүүлэг болов. 2024.04.25 https://www.parliament.mn/nn/62326/




“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ –Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” олон улсын чуулга уулзалтын “Хүчтэй засаглал, хүртээмжтэй институт. Бүх түвшинд үр дүнтэй, ил тод, хариуцлагатай институтийг хэвшүүлэх” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг болов. 2024.04.25 https://www.parliament.mn/nn/62328/




Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалтад оролцож буй Олон улсын Түрэг судлалын академийн ерөнхийлөгч Шахин Мустафаев, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхийлөгч Проф.Др.Юки Конагаяа тэргүүтэй Алтай, Түрэг судлалын олон улсын эрдэмтдийг хүлээн авч уулзлаа.

2024.04.25 https://www.parliament.mn/nn/62329/




Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож буй Бүгд Найрамдах Казахстан Улсын Сенатын танхимын гишүүн хатагтай Рахметова Асем Калашбаеваг хүлээн авч уулзлаа. 2024.04.25 https://www.parliament.mn/nn/62330/




“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ –Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” олон улсын чуулга уулзалтын “Дэлхийн засаглалын үйл ажиллагаанд хөгжиж буй улс орнуудыг оролцуулах явдлыг нэмэгдүүлэх, сайжруулах” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг болов.  2024.04.25 https://www.parliament.mn/nn/62331/




“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ –Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” олон улсын чуулга уулзалтын “Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилгыг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагуудын үүрэг, оролцоо” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг болов. 2024.04.25 https://www.parliament.mn/nn/62333/




Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт “Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” сэдвийн хүрээнд амжилттай болж, өндөрлөлөө. 2024.04.25 https://www.parliament.mn/nn/62332/




Улсын Их Хурлын чуулганы 2024.04.25-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар арван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав. 2024.04.25 https://www.parliament.mn/nn/62334/




Улсын Их Хурлын Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо хуралдаж, Ажлын хэсэг байгуулах тухай Дэд хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

 2024.04.26 https://www.parliament.mn/nn/62339/




“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, туршлагаа солилцлоо. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд оролцож үг хэллээ. 2024.04.26 https://www.parliament.mn/nn/62340/




Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Б.Бейсен, Д.Ганбат, Б.Пүрэвдорж, Ц.Туваан, Д.Цогтбаатар, Ц.Сэргэлэн нар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2024.04.26 https://www.parliament.mn/nn/62341/




Улсын Их Хурлын чуулганы 2024.04.26-ны өдрийн нэгдсэн хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах тухай асуудлыг хаалттай горимоор хэлэлцсэнээр эхэлж, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг сонсож, уг илтгэл болон 2023 оны Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Дараа нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2024.04.26 https://www.parliament.mn/nn/62342/




Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев 2024 оны дөрөвдүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. 2024.04.27 https://www.parliament.mn/nn/62345/

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл