Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал – Энэ долоо хоногт (2022.12.12-2022.12.18)


    Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий Түр хороо хуралдаж, Хөгжлийн банкны асуудлаарх сонсголын тов тогтоох, гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг батлах зэрэг таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2022.12.12 https://www.parliament.mn/nn/19099/


    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Зээлийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжиж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2022.12.13 https://www.parliament.mn/nn/19105/


    Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, мөн нэр бүхий 12 гишүүний хамт Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2022.12.13 https://www.parliament.mn/nn/19107/


    Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж, төслийг зөвшилцөхийг дэмжлээ. 2022.12.13 https://www.parliament.mn/nn/19108/


    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг таван асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэв.  

2022.12.13 https://www.parliament.mn/nn/19109/


    Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо (Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох)-ны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн мэдээллийг сонслоо. 2022.12.13 https://www.parliament.mn/nn/19110/


    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төрийн болон орон нутгийн өмчийн асуудлаарх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэв 2022.12.13 https://www.parliament.mn/nn/19111/


    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2022.12.14 https://www.parliament.mn/nn/19116/


    Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2022.12.14 https://www.parliament.mn/nn/19117/


    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Дэлхийн Банкны БНХАУ, БНСУ болон Монгол Улсыг хариуцсан захирал хатагтай Мара Уорвик, Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Талууд хууль тогтоох үйл явцад иргэд болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд Улсын Их Хурлаас танилцуулсан “D-Parliament” цахим платформ, Дэлхийн Банкны зүгээс хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр болон бусад асуудлаар санал солилцлоо. 2022.12.14 https://www.parliament.mn/nn/19119/


    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар  Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, хэлэлцэхийг дэмжив.  2022.12.14 https://www.parliament.mn/nn/19118/


    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа. 2022.12.14 https://www.parliament.mn/nn/19123/


    Улсын Их Хурлын чуулганы 2022.12.15-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв. Үдээс хойших хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Энэ өдрийн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурал баталсан хуулийнхаа талд байж, гагцхүү хууль засагладаг нийгмийн төлөө, олон жил бугшсан алдаа, завхарлыг засахын төлөө шийдвэртэй үйл ажиллагаа явуулах ёстойг тэмдэглэв. 2022.12.15 Үдээс өмнөх хуралдаан https://www.parliament.mn/nn/19122/, үдээс хойших хуралдаан https://www.parliament.mn/nn/19124/


    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.  2022.12.16 https://www.parliament.mn/nn/19156/


    Улсын Их Хурлын чуулганы 2022.12.16-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив 2022.12.16 Үдээс өмнөх хуралдаан https://www.parliament.mn/nn/19157/


    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 2022.12.16 https://www.parliament.mn/nn/19158/


    Улсын Их Хурлын чуулганы 2022.12.16-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Сангийн сайдын мэдээллийг сонсож, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлав. 2022.12.16 https://www.parliament.mn/nn/19159/


    Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Тус тэмцээний хүрээнд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нийслэлийн Шатрын холбоотой хамтран “Шатар сонирхогчдын 2022 оны нийслэлийн аварга шалгаруулах” тэмцээнийг зохион байгууллаа.  2022.12.17 https://www.parliament.mn/nn/19161/

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг 2022 оны 12 дугаар сарын 21ий өдрийн 10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг оролцохыг урьж байна. Бүртгэл: Ерөнхий хяналтын сонсголын бүртгэлийн ажиллагаа 2022 оны 12 дугаар сарын 20ы өдрийн 17.30 цаг хүртэл явагдана. https://www.parliament.mn/nn/19085/


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл