Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2023.07.03-2023.07.09)


Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Азийн сангийн ерөнхийлөгч, хатагтай Лорел И.Миллертэй уулзаж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. 2023.07.03 https://www.parliament.mn/nn/30643/



Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 2026.07.03 https://www.parliament.mn/nn/30645/



Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Азийн сангийн Ерөнхийлөгч, хатагтай Лорел И.Миллерыг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцлоо. 2023.07.03 https://www.parliament.mn/nn/30644/



Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. 2023.07.03 https://www.parliament.mn/nn/30646/



Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар Ванкувер хотноо ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 30 дугаар чуулганд оролцож байна. 2023.07.03 https://www.parliament.mn/nn/30649/



Улсын Их Хурлын чуулганы 2023.07.03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлж, хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2023.07.03 https://www.parliament.mn/nn/30648/



УИХ-ын дарга Г.Занданшатар “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, төр, нийгмийн зүтгэлтэн Доржийн Мөнхөөгийн 80 насны ойг тохиолдуулан түүнд хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулзлаа. 2023.07.04 https://www.parliament.mn/nn/30651/



Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

2023.07.04 https://www.parliament.mn/nn/30654/



Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэрээ, Шүүхийн сахилгын хороо ард түмний нийтлэг хүсэл эрмэлзлэлийг сонсож ажиллах хэрэгтэйг тэмдэглэв. 2023.07.04 https://www.parliament.mn/nn/30655/



Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүрэг бүхий “Ёс зүйн хорооны үйл ажиллагааны”- дүрэм батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. 2023.07.04 https://www.parliament.mn/nn/30661/



Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

2023.07.04 https://www.parliament.mn/nn/30657/



Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 2023.07.04 https://www.parliament.mn/nn/30658/



Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2023.07.04 https://www.parliament.mn/nn/30652/



Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

2023.07.04 https://www.parliament.mn/nn/30662/



Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороон хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

2023.07.04 https://www.parliament.mn/nn/30653/



Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

2023.07.04 https://www.parliament.mn/nn/30663/



Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийснээр эхэллээ.

2023.07.05 https://www.parliament.mn/nn/30671/



Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ерөнхий нарийн бичгийн дарга Стэфано Саннино тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 2023.07.05 https://www.parliament.mn/nn/30672/



Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

2023.07.04 https://www.parliament.mn/nn/30673/



Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

2023.07.05 https://www.parliament.mn/nn/30674/



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Олон улсын валютын сангийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч хатагтай Ангана Банержи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2023.07.05 https://www.parliament.mn/nn/30675/



Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Монгол-Хятадын 1955 оны Хилийн төмөр замын хэлэлцээр болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатарт өргөн мэдүүллээ. 2023.07.05 https://www.parliament.mn/nn/30676/



Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023.07.05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. 2023.07.05 https://www.parliament.mn/nn/30677/



Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Улсын Их Хурлын Тамгын газрын 2022 оны үйл ажиллагааны тайлан, Үндэсний их баяр наадмын хуульд нэмэлт, өөрчлөлт, Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай”, “Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

2023.07.05 https://www.parliament.mn/nn/30678/



Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан хүүхдийн хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулав. 2023.07.05 https://www.parliament.mn/nn/30679/



Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжлээ.

2023.07.06  https://www.parliament.mn/nn/30686/



Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол-Хятадын 1955 оны “Хилийн төмөр замын хэлэлцээр” болон “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Мөн анхны хэлэлцүүлгийг явуулав.

2023.07.06 https://www.parliament.mn/nn/30685/, https://www.parliament.mn/nn/30688/



Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 2023.07.06 https://www.parliament.mn/nn/30689/



Улсын Их Хурлын чуулганы 2023.07.06-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Дээд боловсролын тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2023.07.06 https://www.parliament.mn/nn/30692/



Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа. 2023.07.06 https://www.parliament.mn/nn/30693/



Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабхагийн дарга Ом Бирла тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. 2023.07.06 https://www.parliament.mn/nn/30694/



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.  2023.07.06 https://www.parliament.mn/nn/30695/



Улсын Их Хурлын чуулганы 2023.07.06-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагааг хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Боловсролын ерөнхий хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлж, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа.

2023.07.06 https://www.parliament.mn/nn/30697/



Улсын Их Хурлын Тамгын газраас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд 2022 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа.

2023.07.05 https://www.parliament.mn/nn/30703/



Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

2023.07.07 https://www.parliament.mn/nn/30699/



Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабхагийн дарга Ом Бирлаг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ. 2023.07.07 https://www.parliament.mn/nn/30698/



Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын Лок Сабхагийн дарга Ом Бирла тэргүүтэй төлөөлөгчид Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийх үеэрээ Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагаатай танилцлаа. 2023.07.07 https://www.parliament.mn/nn/30702/



Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Эрхэмсэг ноён Ом Бирла нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв. 2023.07.07 https://www.parliament.mn/nn/30700/



Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Эрхэмсэг ноён Ом Бирла нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцов.

2023.07.07 https://www.parliament.mn/nn/30701/



Улсын Их Хурлын чуулганы 2023.07.07-ны үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа. 2023.07.07 https://www.parliament.mn/nn/30704/



Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 2023.07.07 https://www.parliament.mn/nn/30705/



Монгол Улсын Их хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы хааж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эрхээр нь хүргэе.

2023.07.07 https://www.parliament.mn/nn/30707/



Улсын Их Хурлын чуулганы 2023.07.07-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ өдөр Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган өндөрлөв. 2023.07.07 https://www.parliament.mn/nn/30708/



Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабхагийн дарга Эрхэмсэг ноён Ом Бирла тэргүүтэй төлөөлөгчид хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн явцтай танилцаж, төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-д зочиллоо. 2023.07.07 https://www.parliament.mn/nn/30710/



Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабхагийн дарга, ноён Ом Бирлагийн айлчлалын бүрэлдэхүүнд ажиллаж байгаа тус танхимын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Утпал Кумар Сингхтэй уулзлаа. 2023.07.07 https://www.parliament.mn/nn/30712/



Монголын эдийн засгийн форум-2023 форумд УИХ-ын дарга Г.Занданшатар үндсэн итгэлийг тавив. Тэрбээр илтгэлдээ, хөрөнгө оруулагчиддаа бодит үйлдлээрээ тогтвортой байдлыг бүрдүүлснээ харуулан, нотолж буйг онцоллоо. Мөн эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой байлгах эрх зүйн реформыг эхлүүлснийг тэмдэглэв. 2023.07.09

https://www.parliament.mn/nn/30714/, https://www.parliament.mn/nn/30715/
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл