Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2023.11.13-2023.11.19)


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Олон улсын Ротари байгууллагын Ерөнхийлөгч Гордон МакИнали тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2023.11.13 https://www.parliament.mn/nn/41271/



Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг Өвөрхангай аймагт хоёр дахь удаагаа зохион байгуулав. 2023.11.14 https://www.parliament.mn/nn/41272/



Монгол Улсын Их Хурал нь Олон Улсын Парламентын Холбооноос боловсруулсан аргачлалын дагуу хүний эрх болон жендэрийн асуудлаар хоёр төрлийн үнэлгээ хийх үйл ажиллагааг 2023 оны 11 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулна. 2023.11.15 https://www.parliament.mn/nn/41273/



Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Тавантолгой–Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн   талаарх Үндэсний аудитын газрын тайланг сонсохоор товлосон ч Төмөр замын компаниудын удирдлага, албан тушаалтнууд ирээгүй тул Байнгын хорооны хуралдааныг хойшлууллаа. 2023.11.15 https://www.parliament.mn/nn/41275/



Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

2023.11.15 https://www.parliament.mn/nn/41276/



Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яамны харьяа, Ази-Номхон далайн бүс хариуцсан захирал, хатагтай Вү Еэ Тин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2023.11.15 https://www.parliament.mn/nn/41278/



Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2023.11.15 https://www.parliament.mn/nn/41277/



Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. 2023.11.15 https://www.parliament.mn/nn/41279/



Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Усны нөөцийг хамгаалах, хомсдолоос сэргийлэх, ундны усны эх үүсвэр, усны чанар, аюулгүй байдлын талаар мэдээлэл сонслоо. 2023.11.15 https://www.parliament.mn/nn/41280/



Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 2023.11.15 https://www.parliament.mn/nn/41281/



Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар 2023 оны 11 дүгээр сарын 13-14-ний өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад ажлын айлчлал хийх үеэрээ тус улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фомвихан, дэд дарга хатагтай Сунтон Саячак нартай тус тус уулзав. 2023.11.16 https://www.parliament.mn/nn/41282/



Улсын Их Хурлын чуулганы 2023.11.16-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилж, чөлөөлөв. 2023.11.16 https://www.parliament.mn/nn/41284/



Улсын Их Хурлын чуулганы 2023.11.16-ны өдрийн ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2023.11.16 https://www.parliament.mn/nn/41285/



М.Батбаатар: УИХ-ын гишүүдийн 17.1 хувь нь л эмэгтэй гишүүн байгаа нь хүйсийн харьцаа алдагдсаныг харуулж байна (ярилцлага). 2023.11.17 https://www.parliament.mn/nn/41286/



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон Л.Өлзийсайхан, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа нарыг хүлээн авч уулзаж, үнэмлэхийг нь гардуулан өглөө. 2023.11.17 https://www.parliament.mn/nn/41289/



Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж “D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” системээр дамжуулан иргэн Раднаабазар овогтой Цэндсүрэнгийн санаачилсан “Цалинтай ээж” гэж нэрлэж буй 50.000 төгрөгийг нэмэгдүүлэхийг дэмжих нийтийн өргөдлийг 102 мянган иргэн дэмжлээ. 2023.11.17 https://www.parliament.mn/nn/41290/



Улсын Их Хурлын чуулганы 2023.11.17-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар иргэд, олон нийт болон хүний эрхийн байгууллагуудаас ирсэн саналыг парламентын гишүүдэд уламжиллаа. Үргэлжлүүлэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. 2023.11.17 https://www.parliament.mn/nn/41291/



Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад зориулсан ээлжит цахим сургалтыг “Цахим засаглалын хөгжлийн чиг хандлага” сэдвийн хүрээнд зохион байгууллаа. 2023.11.17 https://www.parliament.mn/nn/41292/



Улсын Их Хурлын чуулганы 2023.11.17-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо.  2023.11.17 https://www.parliament.mn/nn/41295/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл