Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал – Энэ 7 хоногт (2022.10.17-21)

"Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны №40 хэвлэгдэн гарлаа. Тус дугаарт Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 4 зарлиг, Монгол Улсын Засгийн газрын журам батлах тухай хоёр (Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхэд тавигдах шаардлага, ашиглах нөхцөл, журам, Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн системийн үйл ажиллагааны журам) тогтоол нийтлэгджээ. 2022.10.17 https://www.parliament.mn/nn/18685/

 

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны эхэнд Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. 2022.10.17 https://www.parliament.mn/nn/18687/

 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны эхэнд Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Дараа нь Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Үргэлжлүүлэн Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийн талаар Монгол Улсын ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын 2023 оны төсвийн төсөл дараах байдалтай байгааг танилцуулав. 2022.10.17 https://www.parliament.mn/nn/18688/

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Турк Улсад хийсэн талаарх тойм мэдээ. 2022.10.14-17

https://www.parliament.mn/nn/18692

 Хууль зүйн байнгын хорооны эхэнд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Дараа нь Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны төгсгөлд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ. 2022.10.18 https://www.parliament.mn/nn/18694

Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны эхэнд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжээгүй. Дараа нь Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Үргэлжлүүлэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. 2022.10.18. https://www.parliament.mn/nn/18699/.

 

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцэлд дүн шинжилгээ хийж, цаашид баримтлахтөсвийн бодлогын талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлттэй танилцлаа. 2022.10.18 https://www.parliament.mn/nn/18697/.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны эхэнд Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дараа нь Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2022.10.18 https://www.parliament.mn/nn/18698/.

 

Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос санаачлан Нийгмийн бодлогын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороотой хамтран “Төсөв 2023” олон нийтийн хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. 2022.10.19 https://www.parliament.mn/nn/18711/.

 

“Төсөв 2023” олон нийтийн хэлэлцүүлгийн хүрээнд “Тогтвортой эдийн засаг” салбар хэлэлцүүлгээр Төрийн ордны “Их Монгол” танхимд үргэлжиллээ. 2022.10.19 https://www.parliament.mn/nn/18714/

 

“Төсөв 2023” олон нийтийн хэлэлцүүлгийн “Төсвийн ил тод байдал” сэдэвт салбар хэлэлцүүлэг болов. 2022.10.19 https://www.parliament.mn/nn/18712/

 

“Төсөв 2023” олон нийтийн хэлэлцүүлгийн “Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх зорилт-Боомтын сэргэлт” салбар хэлэлцүүлэг боллоо. 2022.10.19 https://www.parliament.mn/nn/18715/

 

“Төсөв 2023” олон нийтийн хэлэлцүүлгийн “Халамжаас хөдөлмөрт” сэдэвт салбар хэлэлцүүлгээс санал, зөвлөмж гаргав. 2022.10.19 https://www.parliament.mn/nn/18713/

 

“Төсөв 2023” нэгдсэн хэлэлцүүлэг өндөрлөж, Улсын төсвөө жил бүр иргэд, олон нийтээр хэлэлцүүлдэг болох суурийг тавилаа. 2022.10.19 https://www.parliament.mn/nn/18717/

 

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллалаа. 2022.10.19 https://www.parliament.mn/nn/18718/

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг  Шинжлэх ухааны нэгдсэн цогцолборын барилгын ажлын явц болон эрдэм шинжилгээний зарим хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав. 2022.10.19 https://www.parliament.mn/nn/18720/

 

Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхлэв. 2022.10.20 https://www.parliament.mn/nn/18721/

 

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай болон Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв. Дараа нь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ. 2022.10.20. https://www.parliament.mn/nn/18722/

 

Монгол Улсын Их Хурлаас хууль тогтоох үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн “D-Parliament” цахим системийг нэвтрүүлээд байгаа билээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус цахим системийг иргэдэд танилцуулах, мэдээллийг түгээх цуврал уулзалтуудыг хийж байгаа юм. Энэ хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, оюутнуудад цахим системийг танилцуулах уулзалтыг тус сургуульд зохион байгуулав. 2022.10.20 https://www.parliament.mn/nn/18729/.  

 

Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Макро эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр баримтлах бодлого, экспортын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээний талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсов. Дараа  нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг томилох асуудлыг танилцууллаа. 2022.10.21 https://www.parliament.mn/nn/18730/.  

 

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар шинээр томилогдсон Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Төмөрбаатарын Аюурсайхан Улсын Их Хуралд тангараг өргөлөө. 2022.10.21 https://www.parliament.mn/nn/18731/.  

 

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2022.10.21 https://www.parliament.mn/nn/18732/.  

 

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2022.10.21 https://www.parliament.mn/nn/18733/.  

 

Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Д.Батлут, Б.Баярсайхан, Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин нарын нэр бүхий гишүүд “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2022.10.21 https://www.parliament.mn/nn/18735/.  

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл