Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал – Энэ долоо хоногт (2023.01.16 - 2023.01.22)


    Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Эхний өдрийн сонсголоор 11 компанийн зээлийн асуудлыг хэлэлцлээ. 

2023.01.16 https://www.parliament.mn/nn/19362/


    Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 14 ажиглагч оролцлоо. 

2023.01.16 https://www.parliament.mn/nn/19369/


    Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нарын Улсын Их Хурлын гишүүд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

2023.01.16 https://www.parliament.mn/nn/19370/


    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн)-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

2023.01.16 https://www.parliament.mn/nn/19372/


    Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд. Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, бүх шатлалын эмнэлгийн төлөөлөл болон хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлага, төлөөллийг оролцуулсан гурван талт уулзалтыг зохион байгууллаа.

2023.01.16 https://www.parliament.mn/nn/19373/


    Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжиллээ. Нотлох баримтыг шинжлэн судлах энэ өдрийн сонсголд 15 компанийн зээлд холбогдуулан 57 гэрчийг дуудахаар мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ. 

2023.01.17 https://www.parliament.mn/nn/19374/

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.Тухайлбал, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан юм. 2023.01.17 https://www.parliament.mn/nn/19376/


    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Мөн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

2023.01.17 https://www.parliament.mn/nn/19377/

                            
Улсын хэмжээнд явуулах “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгын асуултыг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулж санал авахаар шийдвэрлэлээ. 

2023.01.17 https://www.parliament.mn/nn/19379/


    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Дэд хорооны даргыг сонгож, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа.

2023.01.17 https://www.parliament.mn/nn/19378/


    Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Төрийн ордонд гурав дахь өдрөө үргэлжиллээ.  Энэ өдрийн сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлд холбогдуулан 31 гэрчийг дуудсан байна.

2023.01.18 https://www.parliament.mn/nn/19380/


    Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

2023.01.18 https://www.parliament.mn/nn/29381/


    Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гурван хуулийн төсөл Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Үүнд, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтсан байна.

2023.01.18 https://www.parliament.mn/nn/29382/


    Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

2023.01.18 https://www.parliament.mn/nn/29383/


    Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаг II төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

2023.01.18 https://www.parliament.mn/nn/29385/


    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Зөвлөлдөх уулзалт зохион байгуулах журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Зөвлөлдөх уулзалтын хоёр дахь шатанд оролцох иргэдийг нэг дэх шатанд оролцсон иргэдээс Үндэсний Статистикийн Хороо санамсаргүй түүврийн аргаар сонгож, 15-аас дээшгүй хүнтэй хэсгүүдэд хуваарилахаар төсөлд тусгажээ.

2023.01.18 https://www.parliament.mn/nn/29387/


    Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо хуралдлаа.  Хуралдаанд Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Төрийн албаны зөвлөл зэрэг холбогдох байгууллагуудын албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.  Эхлээд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг цар тахлын үед эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийв.

2023.01.18 https://www.parliament.mn/nn/29388/


    Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэв. Хуралдаанаар “Дарханы арьс, ширний цогцолбор” төслийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонсож, Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулахаар тогтлоо.  2023.01.18 https://www.parliament.mn/nn/29389/


    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар найман асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаанаар Казиногийн тухай, Бооцоот морин уралдааны тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

2023.01.18 https://www.parliament.mn/nn/29386/


    Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордноо дөрөв дэх өдрөө үргэлжиллээ. Энэ өдрийн сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлд холбогдуулан 59 гэрчийг дуудсан байна.  2023.01.19 https://www.parliament.mn/nn/29391/


    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд, хэлэлцэхийг дэмжлээ. 2023.01.19 https://www.parliament.mn/nn/29393/


    Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны 2023 оны сургалт, зөвлөгөөний нээлтэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, үг хэллээ. Тэрбээр, хууль сахиулах байгууллагууд, түүний дотор цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, алба хаагчдын ажиллах нөхцөл, боломжийг дээшлүүлэхэд Монгол Улсын Их Хурлаас онцгой анхаарч, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталсан нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмад ажилтан, алба хаагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн байдал сайжрах эрх зүйн шинэчлэлт болсон. Мөн цагдаагийн байгууллагын 2023 оны төсөв урьд оныхоос 53.1 тэрбум буюу 18.4 хувь нэмэгдэж 342.2 тэрбум төгрөг батлагдсан нь төр, засгаас тус салбарын ажилтнуудын ажиллах нөхцөл бололцоог ихээхэн анхаарч байгаагийн илрэл гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо.

2023.01.19 https://www.parliament.mn/nn/29394/

                        Манай улсад ажлын айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга Алексей Васильевич Гордеев тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хоёр тал парламент хоорондын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны нэгэн чухал хэсэг бөгөөд энэ чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгааг санал нэгтэй тэмдэглээд, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйгаа илэрхийлэв. 2023.01.19 https://www.parliament.mn/nn/29395/


    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэв. Хуралдааны эхэнд Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бол дараа нь Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

2023.01.19 https://www.parliament.mn/nn/29396/


    “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл хуралдаж, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өгсөн саналын дагуу зөвлөлдөх санал асуулгын асуултын төслийг нягтлан хэлэлцээд, Үндэсний статистикийн хороонд хүлээлгэн өглөө. 

2023.01.19 https://www.parliament.mn/nn/29399/


    Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 2023.01.19-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Мөн Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. 

Түүнчлэн, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. 

2023.01.19 https://www.parliament.mn/nn/29400/

        Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. 

2023.01.19 https://www.parliament.mn/nn/29401/


    Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2023.01.19 https://www.parliament.mn/nn/29402/


    Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

2023.01.19 https://www.parliament.mn/nn/29403/


    Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 2023.01.19-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар арван нэгэн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталж, Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

2023.01.19 https://www.parliament.mn/nn/29404/


    Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордноо тав дахь өдрөө үргэлжиллээ. Энэ өдрийн сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлд холбогдуулан 77 гэрчийг дуудсан байна. 2023.01.20 https://www.parliament.mn/nn/29405/


    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

2023.01.20 https://www.parliament.mn/nn/29406/


    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2023.01.20 https://www.parliament.mn/nn/29407/

                Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023.01.20-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайМонгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухайАжиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайМонгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаглал II төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлДотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа.

2023.01.20 https://www.parliament.mn/nn/29408/


    Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулах чиг үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар шатанд оролцогчдод мэдээлэл өгөх эрдэмтэн, судлаачдыг санал болгохоор боллоо. 

2023.01.20 https://www.parliament.mn/nn/29409/


    Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 11.9-д “Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд шийдвэр гаргах эрх бүхий этгээд санал авах ажлыг зөвлөлдөх уулзалт хэлбэрээр зохион байгуулах бөгөөд зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах журмыг тогтооно” гэж заасан. Үүний дагуу “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлөөс журмын төслийг боловсруулан Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлснийг тус Байнгын хороо баталж, тогтоол гаргалаа.Зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах журамд зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шатны үйл ажиллагаа болох Зөвлөлдөх уулзалтыг нэгдсэн болон хэсгийн хэлэлцүүлгийн хэлбэрээр явуулахаар зааж, тэдгээрийн бэлтгэлийг хангах, зохион байгуулахтай холбоотой ерөнхий дэгийг тусгасан байна. 

2023.01.20 https://www.parliament.mn/nn/29412/


    Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол таван өдөр Төрийн ордноо үргэлжлээд, өндөрлөлөө. Таван өдөр зохион байгуулагдсан сонсголын ажиллагаанд 60 компанийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн зарцуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлттэй танилцаж, гэрчүүдээс тайлбар, мэдээлэл авсан юм. Нийтдээ давхардсан тоогоор 306 гэрчийг дуудсанаас 175 нь оролцсон байна. Сонсголын үйл ажиллагааг МҮОНТВ-ээр шууд дамжуулан олон нийтэд хүргэсэн бөгөөд Хөгжлийн банкны одоо ажиллаж буй удирдах есөн ажилтан, дөрвөн ТББ-ын төлөөлөл ажиглагчаар оролцжээ.  2023.01.20 https://www.parliament.mn/nn/29419/


    Зөвлөлдөх санал асуулгын Техникийн хяналтын комиссын ажиллах журмыг нийтэллээ. Энэхүү журмыг “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл энэ сарын 12-ны хуралдаанаараа баталсан юм.

2023.01.20 https://www.parliament.mn/nn/29420/


    Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 2023.01.20-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилж, хуулийн төслүүдийг баталлаа. Энэ өдөр Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө. 

2023.01.20 https://www.parliament.mn/nn/29422/


    Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганыг хааж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь уншина уу. 2023.01.20 https://www.parliament.mn/nn/29423/


    Шударга, эх оронч, ажил хэрэгч, мэдлэг чадвараараа шилэгдэн шалгарч 1992 онд АИХ-ын II хуралдааныг удирдсан эрдэмтэн Жамбалдоржийн Уртнасанг монгол түмэн мартаагүй. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан түүхэн энэ хуралдааны дарга, онол, улс төрийн мэдлэгээр зогсохгүй Монгол орон, энгийн амьдралыг гайхалтай мэдэрдэг байсан тэрбээр нийгмийн амьдралын салбар салбарын төлөөлөл болсон 400 гаруй хүнийг хоёр сар хагасын туршид ухааны цэцээ уралдуулан улс орныхоо өнөө маргаашийн бус алс хэтийн зорилго, зорилтыг дэнслэн ажиллахад удирдан зангидсан эгэл атлаа агуу зохион байгуулагч байв. Энэ хүний үлгэр дуурайлыг энэ үеэр эргэн дурсахуйд нэн таатай байна. https://www.parliament.mn/nn/19368/


    Одоогоос 31 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монголын нийгмийн харилцааны язгуур үндэс болсон хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхаглан баталсан. Энэ түүхэн үйл хэрэгт оролцсон Арын албаныхны талаар товч өгүүлье. https://www.parliament.mn/nn/19375/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл