Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал-Энэ долоо хоногт: 2023.06.19-2023.06.25


Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан Дархан-Уул аймагт ажиллаж, Улсын Их Хурал болон нутгийн өөрийн удирдлагын үйл ажиллагаа, нээлттэй, ил тод байдал, парламентын шинэчлэлийн бодлогын талаар тус аймгийн иргэдийн төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, иргэдэд танилцууллаа. 2023.06.19 https://www.parliament.mn/nn/30453/




Дархан-Уул аймагт ажиллаж буй Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан тус аймгийн “Өсвөрийн парламент” бүлгэмийн сурагчидтай уулзалт хийлээ. 2023.06.19 https://www.parliament.mn/nn/30459/



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лок Сабха-гийн (Парламентын доод танхим) дарга Ом Бирлагаас албан захидал ирүүллээ.

2023.06.19 https://www.parliament.mn/nn/30458/



“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 23 дахь дугаарт Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай зэрэг хууль, тогтоолуудыг нийтэллээ.

2023.06.19 https://www.parliament.mn/nn/30460/



Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мал аж ахуйн салбарын хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатарт өргөн мэдүүллээ. 2023.06.19 https://www.parliament.mn/nn/30461/



Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг болж, хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт болон Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийн зохицуулалтуудтай уялдуулан санал бодлоо илэрхийллээ. 2023.06.19 https://www.parliament.mn/nn/30462/



Улсын Их Хурлын нэр бүхий 21 гишүүн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Батжаргал, Ц.Идэрбат, Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам нар Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатарт өргөн мэдүүллээ.

2023.06.20 https://www.parliament.mn/nn/30465/



Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины урилгаар хийж буй айлчлалынхаа үеэр Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хүрэл хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

2023.06.19 https://www.parliament.mn/nn/30469/



Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Оросын Холбооны Улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд ажиллаж буй Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Улаанбаатар төмөр зам”-ын хувь нийлүүлэгчийн эрхийг хэрэгжүүлэгч О.В.Белозёровтой уулзан, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагааг сайжруулах талаар ярилцаж, тодорхой шийдвэрүүдэд хүрлээ. 2023.06.20 https://www.parliament.mn/nn/30472/



Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Монголын анд нөхөд” нийгэмлэгийн гишүүдэд шагнал гардууллаа.

2023.06.20 https://www.parliament.mn/nn/30483/



Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатарт Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам нар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. 2023.06.20 https://www.parliament.mn/nn/30467/



Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх, ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2023.06.20 https://www.parliament.mn/nn/30468/



Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны 2022 оны үйл ажиллагааны тайлан, Монголбанкны Хяналтын зөвлөлийн тайланг хэлэлцлээ. 2023.06.20 https://www.parliament.mn/nn/30464/



Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Батжаргал нар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв. 

2023.06.20 https://www.parliament.mn/nn/30470/



Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаарМалын хорогдол болон малчдад үзүүлж байгаа даатгалын үйлчилгээний талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсов. 2023.06.20 https://www.parliament.mn/nn/30480/



Инноваци, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцлээ. 2023.06.20 https://www.parliament.mn/nn/30477/



Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив. 2023.06.20 https://www.parliament.mn/nn/30481/



Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны

хуралдаанаар “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2023.06.20 https://www.parliament.mn/nn/30482/



Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Оросын Холбооны Улсад хийж буй айлчлалынхаа эхний өдөр Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийлээ. 2023.06.19 https://www.parliament.mn/nn/30466/



Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн аудитын байгууллагын 2024 оны төсвийн төслийг хэлэлцэж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 2023.06.21 https://www.parliament.mn/nn/30492/



Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгууллаа.  2023.06.21 https://www.parliament.mn/nn/30493/



Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо хуралдаж, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2022 оны үйл ажиллагааны тайлан, 2023 оны төлөвлөгөө болон сайжруулсан шахмал түлшний чанар эрсдэлийн талаар цаг үеийн мэдээлэл сонсов. 2023.06.21 https://www.parliament.mn/nn/30502/



Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володинтой албан ёсны хэлэлцээ хийж, Парламент хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг Улаанбаатар хотноо хийхээр тохирлоо.

2023.06.20 https://www.parliament.mn/nn/30488/



Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид тус улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа монголчуудтайгаа уулзлаа. 2023.06.21 https://www.parliament.mn/nn/30571/



Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Оросын Холбооны Улсд хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр Монгол Улсын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгчийн хувиар олон улсын шатрын "ФИДЕ" холбооны ерөнхийлөгч Дворкович Аркадий Владимировичтэй уулзлаа. 2023.06.21 https://www.parliament.mn/nn/30572/



Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 4 дүгээр дүгнэлтийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлгээс авсан завсарлагын хугацаа дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж, шийдвэрлэв. 2023.06.22 https://www.parliament.mn/nn/30509/



Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Оросын Холбооны Улсын “Роснефть” ХН-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.Сечинтэй уулзалт хийж, хоёр улсын эрчим хүчний иж бүрэн хамтын ажиллагаа, тэр дундаа газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэлтийн найдвартай, тасралтгүй байдлыг хангах болон үнэ бууруулах боломж, мөн Улаанбаатар хот дахь эрчим хүч үйлдвэрлэлийн байгууламжуудыг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцэж тохиролцлоо. 2023.06.22 https://www.parliament.mn/nn/30511/



Улсын чуулганы 2023.06.22-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. 2023.06.22 https://www.parliament.mn/nn/30516/



Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын (UNIDO) БНХАУ, БНАСАУ, Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч, Бүс нутгийн газрын дарга, ноён Стивен Байнус Карбог хүлээн авч уулзлаа. 2023.06.22 https://www.parliament.mn/nn/30518/



Улсын Их Хурлын чуулганы 2023.06.22-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв. 2023.06.22 https://www.parliament.mn/nn/30517/



Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Эрхүү мужийн Амбан захирагч И.И.Кобзевтой уулзахдаа Эрхүү мужид ноос ноолуурын хамтарсан үйлдвэр, аж үйлдвэрийн парк байгуулах, түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх талаар санал нэгдэв. 2023.06.22 https://www.parliament.mn/nn/30520/



Улсын Их Хурлын чуулганы 2023.06.22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцэхээр дэмжсэнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн тэргүүн зорилт нь авлигатай тэмцэх хүсэл зориг, хүчин чармайлт, манлайллыг улс төрийн хүрээнд төлөвшүүлэх явдал болохыг онцлов. 2023.06.22 https://www.parliament.mn/nn/30545/



Улсын Их Хурлын чуулганы 2023.06.23-ны үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. 2023.06.23 https://www.parliament.mn/nn/30569/



Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2023.06.23 https://www.parliament.mn/nn/30562/



Улсын Их Хурлын чуулганы 2023.06.23-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2023.06.23 https://www.parliament.mn/nn/30570/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл