ДАВАА ГАРАГ 2026.06.08
- Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Төрийн аудитын байгууллагын тэргүүн Виенгтависоне Тепачан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. (дэлгэрэнгүй)
- Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж 2026 оны 6 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдсан Петербургийн олон улсын эдийн засгийн XXIX чуулга уулзалтад оролцож, илтгэл тавьж санал солилцов. (дэлгэрэнгүй)
- Парламентын засаглал, хууль тогтоох үйл ажиллагаа, ил тод байдал, хариуцлага, иргэдийн оролцооны ач холбогдлыг таниулах, сэтгүүл зүйн чанартай бүтээл хөгжүүлэх, дэмжих "Сайн парламент" шилдэг бүтээлийн уралдааныг 2026 оны 06 сарын 08-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаатай зарлалаа. Бүтээлийг press@sec.parliament.mn хаягаар хүлээн авна. (дэлгэрэнгүй)
- Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг Төрийн байгуулалтын байнгын хороо зохион байгууллаа. (дэлгэрэнгүй)
МЯГМАР ГАРАГ 2026.06.09
- Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт газар тариалан болон хүнсний үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, санал солилцлоо. (дэлгэрэнгүй)
- Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, 7 асуудал шийдвэрлэсний нэг нь Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн явдал байв. (дэлгэрэнгүй)
- Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 06 дугаар сарын 23-нд явуулна. (Сонсголд бүртгүүлэхийг хүсвэл энд дарна уу.)
- Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. (дэлгэрэнгүй)
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцэв. Төрийн болон албаны нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. (дэлгэрэнгүй)
- Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Р.Сэддорж, А.Ариунзаяа, Ж.Баярмаа, Б.Пунсалмаа, Р.Эрдэнэбүрэн, С.Эрдэнэбат нар өргөн мэдүүлэв. (дэлгэрэнгүй)
- УИХ дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл, УИХ-ын гишүүн С.Лүндэг нар Австри Улсын Үндэсний Зөвлөлийн гишүүн, Австри-Монголын бүлгийн дарга Маркус Хофертой уулзаж, хамтын ажиллагааны санал солилцлоо. (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь төсөл”-ийн хүрээнд “Сэтгүүл зүйн лаборатори: Парламентын ардчиллыг бэхжүүлье” хөтөлбөрт оролцогч залуу сэтгүүлчид парламентын үйл ажиллагаатай танилцлаа. (дэлгэрэнгүй)
ЛХАГВА ГАРАГ 2026.06.10
- УИХ-ын дарга С.Бямбацогтод УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Жаргалан, Л.Мөнхбаатар, Б.Мөнхсоёл, Д.Пүрэвдаваа, Д.Энхтүвшин нар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. (дэлгэрэнгүй)
- Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Алтаншагай, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара нар өргөн мэдүүлэв. (дэлгэрэнгүй)
- Хууль зүйн байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран “Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” санал солилцох хэлэлцүүлгийг зохион байгууллаа. (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүдтэй уулзаж, хуулийн хэрэгжилт, шүүхийн сахилга, хариуцлагын шинэ тогтолцоо, эрх зүйн зохицуулалтын асуудлаар санал солилцлоо. (дэлгэрэнгүй)
- Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэв. (дэлгэрэнгүй)
- Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 10.00 цагт Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд зохион байгуулна. (энд дарж бүртгүүлнэ үү.)
- Төсвийн байнгын хорооны хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэв. Татварын багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. (дэлгэрэнгүй)
- Хууль зүйн байнгын хороо иргэдийг орон сууцны залилангаас хамгаалах, цэргийн албан хаагчдын амь хохирохоос урьдчилан сэргийлэх зохицуулалт бүхий төслүүдийг дэмжив. (дэлгэрэнгүй)
- Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. (дэлгэрэнгүй)
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. (дэлгэрэнгүй)
- УИХ-ын Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны дарга Ч.Анар тэргүүтэй гишүүдээс санаачлан боловсруулсан Кибер сөрөн тэсвэрлэх тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ. (дэлгэрэнгүй)
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нар Олон улсын улаан загалмайн хорооны төлөөлөлтэй уулзаж, санал солилцов. (дэлгэрэнгүй) Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
ПҮРЭВ ГАРАГ 2026.06.11
- Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа хөгжлийн хүрээлэнгээс Улсын Их Хурлын гишүүний зөвлөхүүдэд парламентын үйл ажиллагаа, гишүүдийн өдөр тутмын ажилд бодит дэмжлэг үзүүлэх, хууль тогтоох процессын талаар суурь мэдлэг олгох, бодлогын дэмжлэг үзүүлэх чадварыг эзэмшүүлэх сургалтыг зохион байгууллаа. (дэлгэрэнгүй)
- Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Азийн Хүний эрхийн парламентчдын холбооны ерөнхийлөгч Ким Ги Хён-тэй уулзаж, Солонгос дахь монгол иргэдийг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндөв. (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлаас УИХ дахь АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа. Пүрэв гарагийн хуралдаанаар (дэлгэрэнгүй) Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. (дэлгэрэнгүй)
- Засгийн газраас Орон сууцжуулалтын тухай, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай (дэлгэрэнгүй), Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ. (дэлгэрэнгүй)
БААСАН ГАРАГ 2026.06.12
- УИХ-ын дарга С.Бямбацогтод Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүллээ. (дэлгэрэнгүй)
- Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа. (дэлгэрэнгүй)
- Хаврын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 13 асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. (дэлгэрэнгүй)
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Мон
English