ДАВАА 2026.05.25
- Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Европын Холбооны 21 гишүүн орноос Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо хуралдаж, Хүүхэд хамгааллын чиглэлээр орон нутагт хийсэн хэлэлцүүлгийн талаарх танилцуулга, Дэд хорооны дарга, гишүүд Цагдан хорих 461 дүгээр ангид ажилласан талаарх мэдээллийг сонслоо. (дэлгэрэнгүй)
МЯГМАР 2026.05.26
- Улсын Их Хурлын Тамгын газар Парламентын сэтгүүлчдийн холбоо, “Алтангадас” Парламентын сэтгүүлчдийн клубтэй хамтран “Парламент ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалтыг эхлүүллээ. (дэлгэрэнгүй )
- Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо хамтран хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн гурав дахь, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг тус тус хийлээ. (дэлгэрэнгүй)
- Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. (дэлгэрэнгүй)
- Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг сонсон, Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явуулав. (дэлгэрэнгүй)
- Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзаж, зээлийн хүүг бууруулах, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх гарц, шийдлийн талаар санал солилцлоо. (дэлгэрэнгүйг)
- Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаж, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх, “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. (дэлгэрэнгүйг)
- Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулах "Усны эрүүл ахуй-Үндэсний аюулгүй байдал” бодлогын хэлэлцүүлэгт иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. (дэлгэрэнгүйг)
- Хууль зүйн байнгын хороо хуралдаж, долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг, "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл"-ийг хэлэлцлээ. (дэлгэрэнгүйг)
- Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Ганзориг Монгол дахь Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифитай уулзаж, хүний хөгжил, өсвөр үе, залуучуудын болон жендерийн эрх тэгш байдлын талаар санал солилцлоо. (дэлгэрэнгүйг)
- Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэв. (дэлгэрэнгүйг)
- Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх тухай, Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн хуулийн төслүүд, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх зэрэг долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэв. (дэлгэрэнгүйг)
- Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл мөн “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын хэсэг байгуулах тухай тогтоолын төслүүд, Ажлын хэсгийн санал, дүгнэлт зэрэг таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. (дэлгэрэнгүйг)
Хууль зүйн байнгын хорооноос Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. (дэлгэрэнгүйг)
ЛХАГВА 2026.05.27
- Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо.(дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаанаар Конвенц соёрхон батлах тухай, Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцсэн. (дэлгэрэнгүй)
- Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 18 дугаар зөвлөлдөх уулзалт ордны Жанжин Д.Сүхбаатар танхимд боллоо. (дэлгэрэнгүй)
- Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Улсын Их Хурал дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга, гишүүдийн хамтаар Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 18 дугаар зөвлөлдөх уулзалтад оролцож буй Европын парламентын гишүүн, Төлөөлөгчдийн тэргүүн, Жүси Принчи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. (дэлгэрэнгүй)
- Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. (дэлгэрэнгүй)
- Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, Ц.Баатархүү, Х.Булгантуяа, Д.Ганмаа, Ц.Мөнхтуяа, Б.Мөнхсоёл, М.Сарнай нараас Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.(дэлгэрэнгүй)
- Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн, “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулав. Мөн УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас Улсын Их Хурлын 2025 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Засгийн газарт хандсан асуулгын хариуг хэлэлцлээ. (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын Тамгын газраас Парламентын сэтгүүлчдийн холбоо, парламентын сэтгүүлчдийн “Алтангадас” клубтэй хамтран “Парламент ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалтыг зохион байгуулж амжилттай өндөрлөв. (дэлгэрэнгүй)
ПҮРЭВ 2026.05.28
- Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, О.Алтангэрэл, Д.Ганмаа, С.Зулпхар, Г.Хосбаяр, Д.Цогтбаатар нар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. (дэлгэрэнгүй)
- Монгол Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийн хамт яаралтай горимоор хэлэлцүүлэхээр болж, Ааарын хөлгийн түлш нийлүүлэх тухай ОХУ-ын Засгийн газартай байгуулсан хэлэлцээр, протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Үндсэн хуулийн цэцийн энэ оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа.(дэлгэрэнгүй)
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 06 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна. (дэлгэрэнгүй)
- Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцэж, Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах зэрэг нийт 13 асуудал хэлэлцэв. (дэлгэрэнгүй)
БААСАН 2026.05.29
- Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ, М.Мандхай, О.Саранчулуун, М.Сарнай, Б.Пунсалмаа, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд нараас Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. (дэлгэрэнгүй)
- Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Л.Мөнхбаатар, Х.Булгантуяа, М.Мандхай, С.Цэнгүүн, Б.Пунсалмаа, С.Эрдэнэболд нараас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. (дэлгэрэнгүй)
- Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв. (дэлгэрэнгүй)
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, М.Бадамсүрэн, Ж.Батсуурь, Н.Батсүмбэрэл А.Ганбаатар Г.Ганбаатар, Д.Жаргалсайхан, Н.Наранбаатар, Д.Энхтуяа нараас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг эцэслэн батлаж, Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай зэрэг нийт 11 асуудал хэлэлцлээ. (дэлгэрэнгүй)
- Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, С.Эрдэнэбат нар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв. (дэлгэрэнгүй)
- Хүүхдийн баярыг угтан Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэл, дэвшил” сэдвээр иргэний нийгмийн байгууллага, сэтгүүлчидтэй уулзалт зохион байгууллаа. (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын асуулгын цагаар татварын асуудлыг хөндөж, “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенц”-ыг соёрхон баталлаа. (дэлгэрэнгүй)
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Мон
English