Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал – Энэ долоо хоногт (2023.01.09-2023.01.15)


    Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолоор улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахаар шийдвэрлээд байгаа билээ. Зөвлөлдөх санал асуулгад оролцох иргэдэд зөвлөгөө, туслалцаа үзүүлэх модератороор Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд ажиллах бөгөөд, үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас модераторуудыг үе шаттайгаар сургалтад хамруулж байна.

2023.01.09 https://www.parliament.mn/nn/19304/


    “Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо. Зөвлөлдөх зөвлөлийн даргаар Г.Чулуунбаатар, орлогч даргаар Б.Отгонтөгс сонгогдлоо.

2023.01.09 https://www.parliament.mn/nn/19308/


    Улсын хэмжээнд явуулах зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах хүрээнд хийгдэх ажлуудын цаг хугацааны талаар хэлэлцээд, Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах хугацааг хойшлуулах саналыг Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэхээр болов.

2023.01.10 https://www.parliament.mn/nn/19314/


    “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг явуулах тухай тогтоолын хүрээнд "Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл" чуулга уулзалтыг Төрийн ордонд зохион байгууллаа. Чуулга уулзалтын талаарх мэдээллийг дараах линкүүдээс уншина уу.

2023.01.11  "Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл" чуулга уулзалт үргэлжилж байна  https://www.parliament.mn/nn/19326/


    Чуулга уулзалтын салбар хуралдаанууд болж байна https://www.parliament.mn/nn/19330/


    “Улс төр, эдийн засаг, эрхзүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалт өндөрлөлөө https://www.parliament.mn/nn/19339/


    “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Зөвлөлдөх зөвлөлийн үйл ажиллагааны ерөнхий календарчилсан төлөвлөгөөний төслийг батлав. Төлөвлөгөөнд зөвлөлдөх санал асуулгын үе шат бүрийг зохион байгуулах хугацааг товложээ.

2023.01.12 https://www.parliament.mn/nn/19348/


    Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь нар хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар мэдээлэл хийлээ.

2023.01.09 https://www.parliament.mn/nn/19301/


    Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах Улсын Их Хурлын хянан шалгах үүрэг бүхий түр хорооны хуралдаан болж, хуралдаанаар Хянан шалгагч, шинжээчийн ажиллах хугацааг сунгах тухай Түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа.

2023.01.09 https://www.parliament.mn/nn/19306/


    Монгол Улсын Засгийн газраас Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

2023.01.09 https://www.parliament.mn/nn/19309/


    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 2023 оны нэгдүгээр сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, батлав.

2023.01.10 https://www.parliament.mn/nn/19313/


    Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулж Парламентын Номын сангаас эрхлэн үе үеийн Үндсэн хуулийн холбогдолтой ном товхимол, архивын баримтын үзэсгэлэнг дэлгэлээ. Иргэн бүр Үндсэн хуулиа мэддэг, судалдаг, нандигнадаг байх ёстой. Түүхийн баримтыг хадгалахдаа бус хэрэглэгчдэд хүргэж таниулахад үнэ цэн нь оршдог учир Парламентын номын сангийн баялаг сан хөмрөгийг олон түмэнд түгээн дэлгэрүүлэхийн тулд дижитал хэлбэрт шилжүүлэн ажиллаж байгаа юм.

2023.01.10 https://www.parliament.mn/nn/19316/


    Улсын Их Хурлын Төсвийн Байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

2023.01.10 https://www.parliament.mn/nn/19315/


    Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, мөн “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Женев хотноо 1958 онд батлагдсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглах болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а)хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

2023.01.10 https://www.parliament.mn/nn/19318/


    Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

2023.01.10 https://www.parliament.mn/nn/19320/


    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг Засгийн газар 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн юм.

2023.01.10 https://www.parliament.mn/nn/19321/


    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Л.Мөнхбаатар гишүүн Улсын Их Хурлын дэд даргаар сонгогдсон. Иймд Улсын Их Хурал дахь олонхын бүлгээс Б.Энхбаяр гишүүнийг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэв.

2023.01.10 https://www.parliament.mn/nn/19322/


    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, хэлэлцэхийг дэмжив.

2023.01.10 https://www.parliament.mn/nn/19324/


    Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

2023.01.11 https://www.parliament.mn/nn/19325/


    Улсын Их Хурлын 2022 оны 48 дугаар тогтоолоор байгуулагдсан Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаарх холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороо хуралдаж, “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын түр хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

2023.01.11 https://www.parliament.mn/nn/19327/


    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж, зөвшилцөхийг дэмжлээ.

2023.01.11 https://www.parliament.mn/nn/19336/


    Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанд “Соёлын бүтээлч сар" сэдвээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин мэдээлэл хийлээ.

2023.01.11 https://www.parliament.mn/nn/19337/


    Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 2023.01.12-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-ын тогтоолын төсөл баталлаа. Мөн “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг, Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

2023.01.12-ны үдээс өмнөх нэгдсэн хуралдаан https://www.parliament.mn/nn/19346/


    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Байгаль хамгаалал консервацийн бүлгээс санаачлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран Байгаль орчны багц хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулав.

2023.01.12 https://www.parliament.mn/nn/19347/


    Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 2023.01.12-ны өдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар есөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. “Орхоны хөндийд хот байгуулах тухай” тогтоолыг анхны хэлэлцүүлгээр баталлаа. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг дэмжлээ. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.

2023.01.12 https://www.parliament.mn/nn/19352/


    Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулна. Сонсголын талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэн мэдээлэл өгөв. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд давхардсан тоогоор 306 гэрч оролцохоор болжээ.

2023.01.13 https://www.parliament.mn/nn/19354/


    “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын талаар Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хамтран аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт мэдээлэл өглөө. Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль, энэ удаагийн санал асуулгын талаарх зорилго, ач холбогдол, зохион байгуулалт, 2017 онд болсон анхдугаар зөвлөлдөх санал асуулгын туршлагын тухай Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан мэдээлэл хийв. Мэдээлэлдээ, зөвлөлдөх санал асуулгын үндсэн хүчин зүйлс нь иргэдийн оролцоо, тэднийг мэдлэг, мэдээллээр хангах явдал байдгийг онцолж, үүнд орон нутгийн удирдлага чухал үүрэгтэйг тэмдэглэлээ.

2023.01.13 https://www.parliament.mn/nn/19358/


    Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 2023.01.13-ны өдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв. Тухайлбал, Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хорооны тайланг сонсов. 

2023.01.13 https://www.parliament.mn/nn/19355/


    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 11 дүгээр тогтоолоор байгуулсан Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав.  Хуралдаанд мах, махан бүтээгдэхүүний экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим аж ахуйн нэгжүүдийн  удирдлага, төлөөлөл оролцож, мах бэлтгэл, нийлүүлэлтийг хангах, нөөц бүрдүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудлуудаа хөндөн ярилцсаны зэрэгцээ салбарын яамны зүгээс эдгээр асуудалд баримталж байгаа бодлогыг тодруулж, цаашид авах арга хэмжээ, гарц шийдлийн талаар санал солилцов.

2023.01.13 https://www.parliament.mn/nn/19363/

    Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 31 жилийн ойн өдрийг тохиолдуулсан үндэсний хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж, улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглолоо. Үндсэн хуулийн өдөрт зориулсан тус хүчит бөхийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүлж, улсын заан М.Лхагвагэрэл үзүүрлэлээ.

2023.01.13 https://www.parliament.mn/nn/19365/


    Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газрын Стратеги төлөвлөгөөнд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулах зорилт тусгагдсан. Уг стратеги зорилтын хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газраас Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нартай Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ боллоо.

2023.01.13 https://www.parliament.mn/nn/19360/


    Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Карл Попперийн мэтгэлцээний нийгэмлэг хамтран Үндсэн хуулийн өдөрт зориулсан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний Үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны нэгдүгээр сарын 06-наас 09-ний өдрүүдэд зохион байгууллаа. Үндсэн хуулийн өдөрт зориулсан ЕБС-ийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний Үндэсний аваргаар Орхон аймгийн “Мэргэд” баг шалгарлаа

2023.01.09 https://www.parliament.mn/nn/19302/


    Ардчиллыг баталгаажуулсан шинэ Үндсэн хууль, Түүхэн өдрийн тэмдэглэл

https://www.parliament.mn/nn/19305/


    Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиож байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр гэж заасан байдаг. Энэ онд Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийн 31 жилийн ой тохиож байгаа билээ. Ингээд шинэ Үндсэн хуульд заасан Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх сөхвөөс..

https://www.parliament.mn/nn/19353/


    Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласны түүхт ойн хүрээнд АИХ-ын депутат Л.Пүрэвгялтай ярилцлаа.

https://www.parliament.mn/nn/19343/


    Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласны түүхт ойн хүрээнд Монгол Улсын Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Л.Дашнямтай ярилцлаа. Тэрбээр ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан депутатуудын нэг юм.

https://www.parliament.mn/nn/19357/


    Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласны түүхт ойн хүрээнд АИХ-ын анхны депутатуудын нэг, УИХ-ын гишүүн, ЗТАЖ-ын сайд асан Р.Раштай ярилцлаа.

https://www.parliament.mn/nn/19356/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл