Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт /2026.05.18-05.22/

Даваа 2026.05.18

·      УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргалаар ахлуулсан баг 2026 оны Өвөрхангай аймагт ажиллаж, Хүүхэд хамгаалах байрны нөхцөл байдалтай танилцаж, хүүхэд хамгааллын тогтолцоон дахь тулгамдаж байгаа асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явууллаа. (Дэлгэрэнгүй)


Мягмар 2026.05.19

·   Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа, Б.Уянга, С.Эрдэнэбат нарын хамт Монголбанкны үйл ажиллагаатай танилцав. Уулзалтын үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, амины орон сууцыг нэмж хамруулах зэрэг асуудлаар шийдэл танилцуулахыг чиглэл болголоо. (Дэлгэрэнгүй)

·    Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо хамтран хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж,  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. (Дэлгэрэнгүй)

·   Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Монголын шүүгчдийн холбоотой хамтран Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж, Техасын гэр бүлийн шүүхийн туршлагаас хуваалцав. (Дэлгэрэнгүй)

·   УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 53.6 хувийн ирцтэйгээр хуралдаж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулан, ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа. (Дэлгэрэнгүй)

·   Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Энэ өдрийн хуралдаанаар Татварын багц хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав. (Дэлгэрэнгүй)

·      Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, “Хараат бус шинжээч томилох тухай” байнгын хорооны тогтоол батлан, хууль, тогтоолоор үүрэг, чиглэл өгсөн Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ. (Дэлгэрэнгүй)

Лхагва 2026.05.20

·  Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 55.2 хувийн ирцтэйгээр хуралдаж, хоёр асуудал хэлэлцэв. Байнгын хорооны хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Лүндэгийг сонгож, ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо. (Дэлгэрэнгүй)

·   Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны хуралдаанаар “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсов. (Дэлгэрэнгүй)

·    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа. Мөн Цалингийн итгэлцүүрийг шинэчилсний улмаас тэтгэврийн хэмжээ буурсан, зөрүү үүссэн талаарх ахмад настнуудын өргөдлийг судлах ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэв. (Дэлгэрэнгүй)

·  Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар таван асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. (Дэлгэрэнгүй)

·  Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгохыг дэмжиж, “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлүүлэв. (Дэлгэрэнгүй)

Пүрэв 2026.05.21

·   Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, М.Бадамсүрэн, Ш.Бямбасүрэн, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, Б.Дэлгэрсайхан, Ц.Идэрбат, Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, Н.Наранбаатар, У.Отгонбаяр, Р.Сэддорж, Р.Эрдэнэбүрэн нар Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Газрын тосны ашиглалтын нөлөөлөлд өртөж буй иргэд, сум, орон нутгийн хөгжилд тодорхой хэмжээний үр өгөөжийг нь бодитой хүртээх нөхцөлийг бүрдүүлснээр уул уурхай, хайгуулын салбарт эерэг нөлөө үзүүлнэ хэмээн төсөл санаачлагч гишүүд үзсэн байна. (Дэлгэрэнгүй)

·   Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, А.Ариунзаяа, С.Эрдэнэбат, М.Ганхүлэг, Л.Соронзонболд, М.Нарантуяа-Нара, Г.Очирбат нараас Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Монгол Улсын парламентад суудалтай улс төрийн таван намын төлөөллийн 19 гишүүнээс Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад мэргэжлийн байгууллага, холбоодтой хамтран уг анхдагч хуулийн төслийг боловсруулсан байна. (Дэлгэрэнгүй)

·    Эдийн засгийн байнгын хорооны хуралдаж, “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв. (Дэлгэрэнгүй)

·     Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Монгол Улс  НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах гэж буйтай холбогдуулан цөлжилттэй тэмцэх, ногоон бодлогыг амьдралд ойртуулах хүрээнд дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж Монгол Улсын Засгийн газраас төслүүдийг боловсруулсныг дурдлаа.  (Дэлгэрэнгүй)    

·     Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 01 минутад гишүүдийн 53.2 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхлэв. (Дэлгэрэнгүй)

·       Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах болон төлөөллийн бүрэн эрхийг бэхжүүлэх, институцийн чадавх, үйл ажиллагааны сахилга, хариуцлагыг сайжруулах, парламентын нэр хүнд, иргэдийн итгэлийг дээшлүүлэх чиглэлээр санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, гишүүдтэй уулзаж, санал солилцов. (Дэлгэрэнгүй)

·     Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Пүрэв гарагт (2026.05.21) үдээс хойш найман цаг гаруй хуралдаж, товлосон найман асуудлыг хэлэлцлээ. (Дэлгэрэнгүй)

Баасан 2026.05.22

·  Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан  ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Уянга, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Б.Бат-Эрдэнэ, С.Замира нар оролцсон юм. (Дэлгэрэнгүй)

· Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2026.05.22/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсан. Хууль баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нар мэдээлэл хийлээ. Энэхүү хууль батлагдсанаар стратеги, эдийн засаг, нийгмийн хувьд чухал ач холбогдол бүхий Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэлээ гэдгийг Сангийн сайд хэвлэлийн бага хурлынхаа эхэнд онцлохын зэрэгцээ гадаад зээлийн ашиглалтыг сайжруулснаар тухайн төслүүд цаг хугацаандаа ашиглалтад орох боломжтой болно гэдгийг мэдэгдэв. (Дэлгэрэнгүй)

·  Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт Улсын Их Хурлын 69 гишүүн хүрэлцэн ирснээр 54.8 хувийн ирцтэйгээр эхэлж, 12 асуудал хэлэлцэн шийдвэрлэв. (Дэлгэрэнгүй)


Хуваалцах:

Холбоотой мэдээ